|

Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд Э.Азбилэг эх орноо төлөөлж байна

БНСУ-ын Сөүл хотноо болж буй "Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж "Андра” загварын агентлагийн модель, уран нугараач Э.Азбилэг оролцож байна.


Тус тэмцээнд Э.Азбилэг уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрээр шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэмцээнийг түүчээлэн, оролцогч орны хүмүүсийг бишрүүлж, Монгол эх орноо сурталчилж байгаа гэнэ.

Шинэ цагийн гоо бүсгүйчүүдийн авьяас билгийг нээн илрүүлснээр кино урлагийн од, рок попын дуучин, супер моделиуд тодрон гарах энэ арга хэмжээ Хан мөрний арлын бүс нутагт болж буйгаараа онцлогтой. Түүнчлэн усан боомт дээр буюу усан дээр барьсан байгууламжинд болсон, гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн аж. Тэмцээний ялагчийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг "Одуудын үдэш” нэрийн дор зохион байгуулан тус улсын урлаг соёлын алдартнууд хөтлөн явуулах юм байна.

Тус тэмцээний финалын шатны шалгаруулалт энэ сарын 19-нд Сөүлийн Соме Севит боомт дээр болох юм.

 

1744
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.