|

Онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ

"Air Asia” компанийн онгоц Хятадын жуулчдын түрэмгий үйлдлээс болж Бангкокийн Дон Муанг нисэх онгоцны буудал руу эргэн нисчээ. Бангкокоос Хятадын Нанкины чиглэлд явж байсан уг онгоц замынхаа дунд орсон байсан ч Хятадын залуу хос үйлчлэгч рүү нь халдаж, онгоцноос үсэрнэ гэж сүрдүүлснээс болж буцаж эргэсэн аж.
 
Бүх зүйл зорчигчдыг онгоцонд суухаас эхэлжээ. Залуу эр, эм хоёр бие биеэсээ тусдаа суух болж, үүндээ дургүйцсэн байна. Тиймээс бүсгүй нь эхэлж үйлчлэгчээс хайрттай нь цуг суулгаж өгөхийг хүсчээ. Үйлчлэгч бүсгүй бүх хүнийг байр байрандаа суутал түр хүлээвэл хайртай хосыг хамтад нь суулгаж болно гэсэн байна. Гэвч энэ үеэр хятад бүсгүй түргэн хоол дэвтээж байсан буцалсан устай аяга шүүрэн авч, онгоцны үйлчлэгчийн нүүр рүү цацжээ. Үүний дараа ууртай зорчигчдын найз залуу босч ирээд, амиа хорлоно гэж сүрдүүлж, бүсгүй ч онгоцноос үсэрнэ гэсэн байна. 
 
Зорчигчдын тав тухыг алдагдуулсан энэ үйлдлээс болж онгоц Бангкок руу буцаж, үйлчлэгч бүсгүй нүүр нь түлэгдсэн тул эмнэлэгт хүргэгджээ.
 
An airliner of AirAsia Japan taking off from Narita airport
 
Noodle soup
2259
  • Би ҮЗЭСГЭЛЭНТЭЙ гэдгээ мэддэг Үзсэн   1131 2016-05-13
  • Эрдэнэс Таван Толгой 5тэрбум 587 сая төгрөгийн зөвлөх үйлчилгээ авчээ Үзсэн   1339 2015-10-30
  • Маша и Медведь - Дальний родственник Үзсэн   1948 2014-07-21
  • Гайхалтай санаанууд Үзсэн   980 2019-04-04
  • Ганц дайчин ганцаардахгүй /Өвөө мундаг бүжиглэж байна шүү/ Үзсэн   1680 2015-01-16
  • Өөртөө тохирох нүдний шилээ сонгооорой Үзсэн   1258 2015-07-02
  • Завгүй бүсгүйчүүдэд зориулсан гэдэсний дасгалууд Үзсэн   1218 2015-08-17
  • Конор МакГрегор хүнд гэмтэж, тулаан өндөрлөв Үзсэн   814 2021-07-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.