|

Адуучин, дуучин С.Дэлгэртөр МУСТА боллоо

Монголчууд бид цастай, дурсамжтай, цайлган сэтгэлийн инээмсэглэлтэйгээр шинэ жилийн баяраа нам гүмхэн, сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Шинэ оны босгон дээр өөрийн ажиллаж буй салбартаа амжилт гаргасан хүмүүст төр, засгаас хөдөлмөрийг нь үнэлж одон, медаль гардуулав.

Өнгөрөгч 12 сарын 25-нд гэхэд Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас тус салбарт хоёргүй сэтгэлээр, үнэнч зүтгэж яваа хэсэг хүмүүсийг шагнаж, цол тэмдэгээр энгэрийг нь мялаасан юм. Эдгээрээс эзнээ олж, энгэрт нь гялалзахыг удаан хүлээсэн гэмээр нэгэн шагнал бол урлагийн салбарт 9 жил зүтгэж буй дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрд олгосон МУСТА хэмээх эрхэм хүндтэй, цол тэмдэг байлаа.
 
Түүний хувьд "Бэлхийн голын дуу”, "Ээжээс минь ирсэн ааруул”, "Үнэнээс яаж нуугдах билээ” зэрэг олон сайхан "найр, хайр”-ын дуугаараа дуунд дуртай ард түмнээ баярлуулж яваа нэгэн. Тэрбээр бусадтай адил нэр алдар хөөгөөд явдаггүй, гүндүүгүй нэгэн хэдий ч дуулсан дуундаа бол зүрх сэтгэлээ шингээдэг нь хийсэн уран бүтээлүүдээс нь мэдрэгддэг.  

С.Дэлгэртөрийг зөвхөн дуу гэлтгүй бусад дуучдын олон клипийг хийснээр нь салбарынхан нь андахгүй. Эвлүүлэгч, зураглаач бол дуучны маань олдмол авъяас гэхэд болно. Саяхнаас л гэхэд монгол адууны тухай "Тэнгэрлэг Монгол адуу” хэмээх нэвтрүүлгийг "Малчин” телевизтэй хамтран хийж байгаа гэнэ лээ. Түүний тухай найз нөхөд нь "...Морь гэхээр л цөс нь  хөөрөөд явчихдаг, ёстой л жинхэнэ Монгол эр хүн дээ” хэмээн тодотгон ярих юм билээ.

Юутай ч төр, түмэндээ хүндлэгдэнэ гэдэг сайхан. Харин тэдний итгэлийг алдахгүй байна гэдэг түүнээс ч том үүрэг. Ингээд Арын сайхан хангай нутгаараа овоглосон "Адуучин, дуучин” С.Дэлгэртөрдөө  уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

П.Энхбаатар

Түүний анхны тайлан тоглолтын бичлэг:
1403
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.