|

“Ээжүүд яагаад юу ч хийдэггүй вэ”

Амралтгүй, цалингүй, үргэлжийн завгүй ганц ажил бол ээж болох. Хүүхдээ хооллох, хувцаслах, ариун цэвэр сахиулах гээд ээж хүний ажил тоо томшгүй олон. Бага насны хүүхдээ хараад гэртээ суудаг ээжүүд хүүхэд харах энэ их ажлын хажуугаар гэр орон, хоол ундны асуудлаа зохицуулна гэдэг нэлээд авьяас, хүч хөдөлмөр шаардсан ажил болдог.

Ялангуяа дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд жинхэнэ үймээний эзэн гэж хэлж болно. Өдөржингөө завгүй өнгөрдөг ээжийн нэг өдрийн төгсгөл ундуй сундуй, угаах арчихаар дүүрэн үлддэг. Өдөржин хийсэн хэрнээ яагаад гэж үү.

Үүний учрыг тайлах нэгэн бичлэгийг залуу ээж, блог хөтлөгч Эстер Андерсон хийжээ. Тэрээр охин Эллиатайгаа өнгөрүүлдэг нэг өдрөө бичлэг болгосон нь олон хүний анхаарлыг татжээ. Хоёрдугаар сарын 18-ны өдөр оруулсан бичлэгийг өнөөдрийн байдлаар www.youtube.com хуудсаар сая гаруй хүн, фэйсбүүкээр 50 сая хүн үзсэн байна. Өөрийн туршлагыг бусадтай хуваалцах зорилгоор блогоо хөтөлдөг залуу бүсгүйн "Ээжүүд яагаад юу ч хийдэггүй вэ” бичлэгийг сонирхоно уу.

 

1590
  • Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая Үзсэн   979 2018-12-10
  • Жон Уолл 19 дамжуулалт өгөв (видео) Үзсэн   1463 2015-12-23
  • Дөнгөж төрсөн даруйдаа тэврэлдсэн ихэр /өхөөрдөм бичлэг/ Үзсэн   1110 2016-09-06
  • Хүн болгонд тохирох хүн гэж байдаг юм Үзсэн   2281 2014-08-01
  • Ginjin - Letter 2 MCIT Үзсэн   1078 2019-03-01
  • Дайны хөлд нэрвэгдсэн "Сири" улсын сэтгэл эмтрэм төрх Үзсэн   1630 2018-02-28
  • НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Үзсэн   327 2025-10-27
  • Зэвүүн яриа-Залуу репер Thunder буюу Өлзий-Учрал Үзсэн   1390 2017-04-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.