|

Хүүхэд хулгайлахыг оролджээ (видео)

АНУ-ын Вашингтон мужийн Спраг хотхоны нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан хяналтын камер хоёр настай хүүг хулгайлах гэсэн оролдлогыг бичиж авсан байна. Майкл Райт гэдэг эр өөрийн гурван хүүхдийг асрагчид нь орхиод ажилдаа явжээ. Арван настай Брэндон, найман настай Делиша болон тэдний хоёр настай бага дүү нар асрагч эмэгтэйн гэрээс холгүйхэн орших хүрээлэнд тоглож байжээ.

Гэнэт тэдэн дээр нэгэн эрэгтэй гүйж очоод хамгийн багыг нь шүүрч аваад зугтахыг оролдсон аж. Хяналтын камер түүний хүүхэд тэврээд гүйж буйг дүрслэн авчээ. Ах, эгч хоёр нь барьц алдаагүй бөгөөд хулгайчийн араас дагаж гүйсэн гэнэ. Тэд орилж хашгиран аврал эрж байв. Түүгээр явж байсан хөвгүүд ч тэр эрийн араас элдэн хөөж эхэлсэн тул гэмт этгээд хүүг орхиод оргон дайжжээ.

Өдгөө хотын цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Хууль сахиулагчид тэр эрийг нутгийн хүн биш гэж хэлэв. Учир нь, тус хотхонд ердөө 500 хүн амьдардаг учраас хэн ч түүнийг таних байсан гэнэ.
2115
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.