|

Youtube-ийн анхны бичлэг АРВАН нас хүрлээ

Өнөөдрөөс яг арван жилийн өмнө Youtube сайт анхны бичлэгээ байршуулж байжээ. "Би амьтны хүрээлэнд” нэртэй бичлэгийг компанийг үүсгэн байгуулагчдын нэг Жавед Карим хийсэн бөгөөд нийт 20 сая гаруй удаа хүмүүс үзсэн байна.

Секундэд дунджаар 96,000 хүн ханддаг энэ сайт өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдөр арван жилийн ойгоо тэмдэглэсэн. Чад Харли, Стив Чен, Жавед Карим гэх гурван залуу бичлэг хуваалцах сайт байгуулахаар шийдсэний ачаар бид хамгийн багаар бодоход дуртай дуугаа энэ сайтаас сонсож байна.

Тэгэхээр анхны бичлэг нь маш чухал ач холбогдолтой гэсэн үг. Та бичлэгийг үзээд интернет орчин аравхан жилийн дотор яаж өөрчлөгдсөнийг харж болно. Энэхүү бичлэг тавигдаж байхад Facebook дөнгөж л дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, Твиттерийн сураг ч гараагүй байсан билээ.

Тэдний тухай сонирхолтой баримтууд

•    Секунд тутамд Youtube-д нэг цагтай тэнцэх хэмжээний бичлэг хуулагддаг
•    Хүмүүс өдөрт дөрвөн тэрбум бичлэг үздэг
•    Сард давтагдаагүй тоогоор 800 сая хэрэглэгч сайт руу ордог
•    2011 онд Youtube сайт дээрх бичлэгүүдийг нэг их наяд удаа үзжээ
•    Twitter-ийн хэрэглэгчид минутад дунджаар 700 Youtube бичлэг хуваалцдаг

 

1681
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.