|

Олимпийн аварга охиныхоо шүдийг ингэж авдаг ВИДЕО

Хөнгөн атлетикийн 10 төрөл дэх Олимпийн аварга, АНУ-ын тамирчин Брайан Клэй охиныхоо сүүн шүдийг жад шидэж авчээ. Энэхүү үйл явдлаа бичлэг болгож, Твиттертээ тавьсан байна.


Клэй утсыг жадтайгаа холбож, нөгөө үзүүрийг нь Элизабет охиныхоо сүүн шүдэнд уяжээ. Ингээд хөнгөн атлетикийн жадаа аяархан шидэхэд шүд нь суга үсрэн гарчээ.
Олимпийн аварга "Тэтгэвэртээ гарсан болохоор жадаа ингэж л ашиглаж байна” хэмээжээ.


Брайан Клэй нь 2008 оны Бээжингийн Олимпийн аварга, хөнгөн атлетикийн 10 төрлийн дэлхийн аварга юм. Спортын энэ төрөлд хөнгөн атлетикийн 10 төрөл болох янз бүрийн зайн гүйлт, саадтай гүйлт, уртын харайлт, тулгууртай өндрийн харайлт, диск, жад шидэх, түүнчлэн цөмийг түлхэх зэрэг ордог аж.

 

1731
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.