|

МАХН, МҮАН-ын ”Шударга ёс” эвсэл ”Тавантолгой”-г эргэлтэнд оруулахыг шаардлаа

Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүнтэй холбогдох гэрээнүүдийн төслийн талаар  УИХ дахь МАХН-МҮАН "Шударга ёс” эвслийн бүлэг хэлэлцээд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: "
 
1. Таван толгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг дэмжиж байна. Ингэхдээ Таван толгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгах
 
2. Таван толгойн гэрээний төсөл дөрөвдүгээр сарын 23-нд УИХ-д өргөн баригдсан ч өнөөг хүртэл хэлэлцэхгүй байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан, тохиролцоо болж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Тиймээс "Шударга ёс” эвсэлийн бүлэг Таван толгойн асуудлыг УИХ-аар түргэн хэлэлцэж, олон түмнийг талцуулахгүй байхыг уриалж байна
 
3. Таван толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын төрийн бодолго, хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэнд үр өгөөжтэй байх гэрээ  хийх нь зүйтэй." гэжээ.
 
1470
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.