|

126 метрээс цагирагт бөмбөг хийжээ (видео)

Австралийн How Ridiculous багийн гишүүн Бретт Стэнфорд 126.5 метрийн өндрөөс сагсан бөмбөгийн цагирагт бөмбөг оруулжээ. Энэ үзүүлбэрийг хийхийн тулд Стэнфорд Австралийн Тасмани арал руу очсон бөгөөд тэнд Гордон голын эргийн далан дээрээс бөмбөгийг доош шиджээ. Далангийн дор урьдчилж бэлтгэсэн сагсан бөмбөгийн шийд байсан гэнэ. Энэ далан дээрээс бөмбөг шидэх явдал нь тус багийн хувьд том мөрөөдөл нь байсан аж. Ийнхүү тус багийн байгуулсан шинэ дээд амжилт Гиннесийн амжилтын номд бичигджээ.

Дараачийн удаа How Ridiculous багийнхан 210 метрийн өндөр "Бурж аль-Араб” зочид буудлын дээр орших нисдэг тэрэгний талбай дээрээс цагираг руу бөмбөг шидэж оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн тэд дэлхийн хамгийн өндөр байгууламж болох 828 метр "Бурж-Халифа” байшин дээрээс бөмбөг шидэх төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ хоёр барилга Дубай хотод оршдог билээ.

Өмнөх дээд амжилт буюу 91 метрийн өндрөөс цагирганд бөмбөг оруулсан явдал 2013 онд болсон юм. Тэгэхэд тус багийн өөр нэг гишүүн болох Кайл Небель Роттердам хотын Euromast цамхаг дээрээс бөмбөгийг цагирганд хийсэн билээ. Ингэхийн тулд Небель 63 оролдлого хийсэн байна.

How Ridiculous баг бөмбөгөөр янз бүрийн үзүүлбэр үзүүлдэг билээ. Тус багийг 2009 онд дөрвөн оюутан залуу байгуулсан түүхтэй.
 
1589
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.