|

Исламын улс залуу эрчүүдийг заазуурдаж байна

Исламын улсын дайчид залуу хөвгүүдийн гар, хөлийг заазуураар зүсч ариун бурхны тэмдэглэгээ хийж байгаа тухай Дэйли Мэйл бичжээ. Олзны хоёр иргэнийг зэрлэгээр зүсч, заазуурдаж буй балмад этгээдүүд "тамгалах” хүнийхээ зүүн хөл, баруун гарыг нь иртэй том заазуураар зүсч байна. Учир нь тэд ингэж тамласан хүнийг "Исламын улсын шийтгэл”, "Лалын ариун бурхнаас үүрд урвасан” гэж олон нийтэд зарлан, үргэлж урвагч байх ёстой гэх шийтгэлийг ногдуулж байгаа гэнэ. Ингэж заазуурдах явдал Сирийн Хомс хотод газар авсан байна. Харгис хэрцгий уг үйлдлийн дараа Исламын улсын алан хядагчид зарим өөд болсон барьцааны иргэнийг өндөр барилгаас шидэж, бах таваа хангацгаажээ. Дүрс бичлэгт дөрвөн хүнийг тамалж буйг харуулах бөгөөд тэдний нэрийг зарлаж, Исламын улсын эсрэг ямар хэрэг өдүүлснийг нь хэлж нэг ёсны цаазлах ажиллагаа явуулсан байна. Заазуурдах үйл явцыг Исламын улсын хэдэн зуун залуу хөвгүүд дэргэдээс нь харж, зарим нь инээн цэнгэх аж. Т.Бат

Мэдээний эх сурвалж: http://time.mn/64955
 
2462
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.