|

У.Цасжин охин "London short film awards"-д өрсөлдөж байна

Олон улсын нэр хүндтэй наадам болох "London short film awards"-д монгол залуус амжилттай оролцжээ. Тус наадамд  "Aurora" филм найруулагч Б.Чингүүн "A Family Portrait" хэмээх богино хэмжээний киногоороо оролцсон бөгөөд 100 гаруй бүтээлээс шалгарсан байна. Үүнээс гадна эмэгтэй гол дүрийн номинацид У.Цасжин охин нэр дэвшжээ.  Энэхүү У.Цасжин линкээр орж саналаа өгөөрэй. 

Тус кинонд У.Цасжин охин  Ононгийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлээс болж хүүхэд багачууд хэрхэн сэтгэлийн дарамттай амьдарч байгааг харуулсан байна. 

11 настай У.Цасжин охин өмнө нь найруулагч Б.Чингүүний "Миний сарнай” богино хэмжээний кино, "Х түц” продакшны "Сэрүүн хасын нууц” драмын жүжигт эмгэнэлт хувь тавилан бүхий бяцхан охины дүрийг бүтээж байсан төдийгүй бид бүхний сайн мэдэх "Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглосон юм.

 

1622
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.