|

Кремлиэс Путины "нууц"-ыг задалжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин фитнесс зааланд өөрийн эрүүл мэндэд санаа тавин, булчингаа хөгжүүлж буй зураг болоод дүрс бичлэгийг Кремлиэс олонд толилуулсан байна.

Түүний хамт ерөнхий сайд Дмитрий Медведев мөн спортоор хичээллэсэн байна.

Цагаан футболка, бэлтгэлийн өмд, дасгалын гутал өмссөн ОХУ-ын төрийн тэргүүн булчин хөгжүүлэх дасгал хийж буй уг дүрс бичлэг түүний ээлжит нэгэн "тоглолт” юм. Үүнээс өмнө түүний дуунаас хурдан онгоц жолоодсон, морь унасан, мөн барын ан зэргийг дурдаж болно.

Дасгал хийсний дараагаар Путин болон Медведев нар ил гал дээр мах шарж, хамтдаа цай уусан байна.

Эдийн засгийн удаашрал, рублийн чөлөөт уналт, барууны орнуудаас авч буй хориг арга хэмжээ зэргээс шалтгаалж Путины рейтинг бага зэрэг унасан байна.

Өнгөрсөн баасан гаригт өдөр тутмын Ведомостид нийтлэгдсэн "Public Opinion Foundation”-ы сүүлийн судалгаанаа харахад Путиныг дэмжигчдийн тоо өнгөрөгч тавдугаар сарынхаас дөрвөн хувиар буурч 72% болсон байна.

Бие даасан судалгааны төв болох Левада төвөөс хийсэн судалгаагаар 2013 оны 11-р сарын байдлаар Путины рейтинг 61%-тай байсан байна. Энэ нь ерөнхийлөгч болсноос хойш түүний хамгийн муу үзүүлэлт юм.

Гэвч өнгөрсөн жилийн байдлаар энэ тоо 80% болж өссөн байна. Энэ нь Украйны эсрэг авч буй түүний зоримог, тууштай алхмуудтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

 

 

 

 

 

                                                                                           И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn
1618
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.