|

Dubsmash 5,5 сая ам. долларын хөрөнгө оруулалт авлаа

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Үйл ажиллагаа явуулаад хоёр жил ч болоогүй байгаа Германы гарааны бизнес болох Dubsmash өнгөрсөн зун Монгол залуусын анхаарлыг ихээр татсан. Шинэ маягийн Селфи гэж өөрсдийгөө тодорхойлсон Dubsmash анхны хөрөнгө оруулалтаар 5,5 сая ам. долларын хөрөнгө босгожээ.

Хэрэглэгч дурын дуу, бичлэг сонгон, өөрийнхөө дүрсийг авч, ам барьсан бичлэг хийх бөгөөд үүнийгээ бусдад түгээнэ. Түүнчлэн Хью Жекмен, Жей Ло, Арнолд Шварцнеггер зэрэг алдартнууд хэрэглэж бүр ч их алдарт хүрчээ.

Аппликейшн iOS болон Андроид төхөөрөмжүүдэд зориулсан хувилбарууд нь байдаг төдийгүй зөвхөн App Store-д гэхэд 118 оронд шилдэг 10 аппликейшнд багтаж байгаа аж.

Сонирхолтой нь 2013 оны дундуур уулзсан гурван залуу анх хэрэглэгч өөрийн гэсэн клип хийдэг аппликейшн бүтээх санаа гаргасан хэдий ч хэтэрхий ярвигтай байсан учир ам барьсан бичлэг хийдэг болгохоор шийдэж байжээ.

Яг л Google-ийг үүсгэн байгуулагчид нүүр хуудсаа хэтэрхий хялбараар шийдсэн нь өнөөдөр тун амжилттай болсонтой адил зүгээр л "чадахгүй” болохоороо өөр зүйлс хйисэн залуус том амжилтад хүрсэн юм.

Аппликейшнийг бүтээгчид үүгээрээ дамжуулан мөнгө олох боломжтой хэдий ч ойрын хугацаанд мөнгө олоход биш харин хэрэглэгчид төвлөрсөн үйлчилгээндээ илүүтэй анхаарч байгаа гэжээ.

25-27 насны Роланд Гренке, Йонас Дрюппел, Даниел Ташик хэмээх гурван Герман залуу энэхүү аппликейшнийг бүтээсэн аж.

Монгол залуусын хийсэн Dubsmash-уудаас дурдвал:

 
 

#7 #mongolian_dubsmash Minion

Posted by Mongolian Dubsmash on 2015 оны 5-р сар 17
 

хаха баллах юмаа :))

Posted by Mongolian Dubsmash on 2015 оны 5-р сар 17
Үлэг гүрвэл #DubsmashMongolia

Энэ хамгийн хөөрхөн нь :) Үлэг гүрвэл (y) #DubsmashMongolia

Posted by Dubmash Mongolia on 2015 оны 5-р сар 17
1223
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.