|

Тун ховор сар хиртэлт энэ сард тохионо, гэвч бид харж чадахгүй

Өнгөрсөн 32 жилийн хугацаанд тохиогоогүй гайхалтай сар хиртэлт энэ онд, бүр энэ сард болох гэж байна. Сар тойрог замынхаа дэлхийд хамгийн их ойртдог үедээ хиртэх учир энэ хиртэлт тун ховор үзэгдэл юм.

Дэлхий нийт сарны хиртэлтийг хэрхэн харж буйг бүгдээрээ дэлгэцийнхээ цаанаас ажиглах

 

 

Сар дэлхийд ойртсон учир энгийн үеэс 14 хувиар том харагдах бөгөөд хиртэх үедээ улаан өнгөтэй харагдах учир энэ үзэгдлийг "Супер сар, сар хиртэлт давхцах үзэгдэл” гэж нэрлэдэг.

Сар хиртэх үедээ улаан өнгөтэй харагддагийн шалтгаан нь нарны гэрэл дэлхийн агаар мандлыг бүтэн нэвтлэн гарах үедээ цэнхэр туяагаа алддагтай холбоотой. Дэлхийн олон оронд ажиглагдах энэ үзэгдэл харамсалтай нь манайд харагдахгүй.

Магадгүй та баруун Европт, баруун Африкт, Өмнөд Америкт, эсвэл АНУ-ын зүүн эрэгт байгаа бол энэ үзэгдлийг харж чадна. Жишээ нь Сьерра Леонд алба хааж байгаа манай энхийг сахиулагчид дахиад 18 жилийн дараа л тохиох энэ үзэгдлийг харах юм.

Супер сар, сар хиртэлт давхцах үзэгдэл Монголын цагаар есдүгээр сарын 28-ны өглөө 10:11 цагт эхэлж, 11:23 цагт төгсөх аж. Харин Монголд сарны бүтэн хиртэлт 2018 оны нэгдүгээр сарын 31-ний шөнөөс наана харагдахгүй.

Тиймээс дэлхий нийт сарны хиртэлтийг хэрхэн харж буйг бүгдээрээ дэлгэцийнхээ цаанаас ажиглаж, дараа нь гайхалтай зургуудыг л харах нь. Сонирхуулахад зарим хүмүүс энэ удаагийн сар хиртэлтийн дараа дэлхий сөнөнө гэж үздэг аж. /2033 оны супер сар, сар хиртэлтийн давхцлыг Монголд харж болох юм байна./

www.timeanddate.com-с авсан зураг. Сар хиртэлт хаана хамгийн тод харагдахыг харуулжээ.

 

Сэтгүүлч А.Ихсанаа

1878
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.