|

Ким Чен Ун охидын хамтлаг байгуулжээ

Хаалттай, коммунист дарангуйлал ноёлсон Хойд Солонгост 20 гаруй насны охидоос бүрдсэн хийл хөгжмийн хамтлаг байгуулагдсан тухай CNN мэдээллээ. Тэднийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны тушаалаар байгуулагдсан хамтлаг гэдгийг ч КСНА нуусангүй. Барууны хэв шинжийг агуулж, задгай талдаа хувцасласан охидын ийм хамтлаг Хойд Солонгост бий болно гэж хэн ч төсөөлөөгүй нь лавтай. Гэтэл тэдний хөгжимдөж буй бүтээлийн өнгө аяс, чиглэл нь хүртэл хэлбэрт баригдаагүй, залуу хүмүүст зориулсан байна.

Харин үзэл сурталжсан БНАСАУ-ын удирдагчид охидын хамтлагийг тайзан дээр тоглолт хийж байх үед арын дэлгэц дээр АНУ-ыг пуужингаар сөнөөж буй зураглалыг үзүүлсэн нь илүү сонирхол татаж байжээ. "Моранбон” нэртэй уг хамтлаг хэд хэдэн бүтээлээр урын сангаа арвижуулсан байна. Тухайлбал, "Яаж би түүнд таалагдах вэ”, "Түүний инээмсэглэл яг л чихэр мэт амттай” гэх зэрэг хайр, дурлалын сэдэвтэй хийгджээ.

Эдгээр хөгжмийг бүгдийг нь Ким Чен Уны зөвшөөрлөөр бэлтгэн гаргасан гэнэ. Мөн өөр нэгэн таамаг бол "Моранбон” хамтлагийг Хойд Солонгосын залуу удирдагчийн гэргий Ри Сол Жугийн ятгалгаар үүсгэн байгуулсан гэх яриа юм. Ямартай ч энэхүү охидын хамтлаг бүр 2012 онд байгуулагдсан бөгөөд саяхнаас орчин цагийн хэмнэл, өнгө аястай бүтээл туурвих болж олон нийтэд танигдаж эхэлжээ.

 
Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=ERLaZ488I6k
1751
  • Яг түүн шиг II дугаар - А. Хишигдалай (Б. Маралжингоо- 17 нас) Үзсэн   1485 2017-04-10
  • Бригада 14 анги Үзсэн   1304 2015-01-09
  • Almost Home богино хэмжээний анимешинг гаргасанг хүргэж байна Үзсэн   1465 2014-11-27
  • А.Төгсбаяр-”Хайрын төлөө” Үзсэн   786 2018-09-21
  • Дуучин Очгэрэлийн шинэ уран бүтээл ”Хайр” Үзсэн   1424 2014-09-25
  • Б.Түвдэндорж аваргын түүхэн баримтат кино Үзсэн   1481 2016-11-22
  • Нөхрийн гарт орсон бүсгүйн хэлэх үг Үзсэн   1246 2015-09-09
  • Монголд л харин хэрэгтэй санаа байна даа Үзсэн   1840 2015-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.