|

Аваргуудын эзгүйд хэн түрүүлэх вэ

Мэргэжлийн сүмогийн Аки башё өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Энэ удаагийн башёд хоёр их аварга болох Их аварга Хакүхо, Их аварга Харүмафүжи нар барилдахгүй тул ихээхэн онцлогтой, үзүүр түрүүнд хүрч барилддаг сүмочдод томоохон боломж гарч байна гэсэн үг. Их аварга Хакухо эхний хоёр өдрийн барилдаандаа дараалан өвдөг шороодож шуугиулсан. Ингээд гэмтлийн улмаас энэ башёг өнжихөөр болсон тухайгаа мэдэгдсэн юм.

Тэгвэл их аварга Хакухог унагасан маэгашира Ёшиказе өчигдөр Какүрюү М.Анандыг мөн өвдөг шороодуулж шуугиулаад авлаа. Ингэснээр Ёшиказе хоёр аваргыг дараалан унагааж томоохон сенсаци дэгдээв.

Харин манай залуу озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Оосүнарашиг даван тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.Ичиножёо А.Ичинноров Такаясүг давснаар хоёр даваа нэг унаатай болж байгаа юм.

Японы озеки нараас Кисеносато гурав ялаад байгаа бол бусад нь өчигдөр унаж япончуудын найдлагыг алдаж байна. Түрүү сард сайн барилдсан Точиозан ч энэ сард бас сайн барилдаж байгаа. Эхний гурван өдөр дөрвөн бөх өвдөг шороодоогүй барилдаж байна.

Одоо Аки башед хэн түрүүлэх вэ гэсэн асуулт бөх сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байгаа. Их аварга Какүрюү М.Ананд ганцаараа зүүнийг магнайлж бөхчүүдээ ахалж барилдаж байгаа ба ёкозүна цол хүртсэнээсээ хойш түрүүлж амжаагүй байгаа түүний хувьд энэ башё том боломжийг олгож байна хэмээн Японы хэвлэлүүд бичиж байна. Энэ башёд л түрүүлж чадахгүй юм бол Какүрюү их аварга гэсэн цолыг хадгалж авч яваххэрэг байна уу хэмээн тэд бичжээ.

Ингээд хоёр дахь түрүүгээ хүртэхийн төлөө тэрбээр хичээх биз ээ.

Мөн хүчтэй өрсөлдөгчийн тоонд ороод байгаа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр давж тэмцээнээ амжилттай эхлүүлсэн. Мөн л хоёр дахь түрүүгээ хүртэхийн төлөө тэрээр энэ башёд хичээж байгаа.

Харин манай бас нэг найдвар Ичиножёо А.Ичинноров. Тэрээр барилдаандаа сайн анхаарч барилдвал ямар ч амжилт үзүүлэх боломжтой. Кёкүтэнхогийн төрсөн өдрөөр эхэлсэн Аки башё Монголчуудын амжилтаар өндөрлөж Асашёорюү аваргын төрсөн өдрөөр Эзэн хааны цом хүртэхийн ерөөл дэвшүүлье.

 

1710
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.