|

Ирээдүйд Америкчуудын ашиглах тагнуулын онгоц ба нисдэг тэрэг

АНУ-ын агаарын хүчин хагас зуун жил ашигласан U-2 тагнуулын онгоцоо жагсаалтаас гаргаж байгаа. Харин оронд нь Lockheed Martin энэ онгоцны сайжруулсан хувилбар болох TR-X онгоцыг 2025 оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлнэ гэжээ.

Одоогийн байдлаар дөнгөж концепц загвар нь гарсан энэ онгоц U-2-той олон талаараа ижил. Ижилхэн хөдөлгүүр, ижилхэн нисгэгчийн бүхээг гэх мэт. Харин онгоцыг нисгэгчгүй бүтээх эсэхээс шалтгаалан өөр бусад зүйлс өөрчлөгдөх аж.

Lockheed Martin энэ онгоцноос гадна алдарт "Хар шувуу” тагнуулын онгоцны шинэ хувилбар SR-72 онгоцыг бүтээж байгаа. Тэгвэл DARPA ч гэсэн нисдэг тэргийг илүү үр дүнтэй болгох арга боловсруулжээ.

Нисдэг тэргийг бүтээгчид анх Тэмээлзгэнэ гэх шавжаас санаа авч бүтээж байсан бол одоо DARPA тэмээлзгэнэтэй илүү адилхан загвар бүтээхээр ажиллаж байгаа юм байна.

Энэ нь нисдэг тэргийг тэгш бус гадаргуу дээр газардуулах зориулалттай робот хөл юм. Та доорх бичлэгээс яг ямар тохиолдолд ашиглах гэж байгааг үзээрэй.

 

1706
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.