|

Нэг сургуулийн 17 охид зэрэг жирэмсэн болжээ

АНУ-ын Массачусетс мужын "Gloucester” дунд сургуулийн насанд хүрээгүй (18 нас хүрээгүй) арван долоон охин зэрэг жирэмсэн болсон нь дэлхий нийтийг цочирдуулжээ. Тэдний энэ солиотой үйлдлээр кино хүртэл хийсэн бөгөөд өсвөр насныхны бэлгийн замбараагүй байдал олширч байгаагийн тод жишээ юм.

Энэ үйл явдал 2008 онд болсон байна. Тухайн үед сургуулийн эмч байсан Joseph Sullivan-ийн хэлж буйгаар: "15, 16-хан настай жаахан охид жирэмсний тест надаас авах болсон. Тэр үед би нийт  150-аад тест охидод өгсөн санагдаж байна. Зарим нь ахин дахин ирж жирэмсэн эсэхээ шалгуулах нь ихэссэн” гэжээ.

2008 оны 3 дугаар сарын байдлаар сургуулийн 10 охин албан ёсоор жирэмсэн болсон байсан бөгөөд бүгд төрөхөөр шийдсэн байв. Америкт хүчээр абортонд оруулах хориотой учраас тэдний эцэг эх нь дургүйцлээ илэрхийлсэн ч нэмэргүй байжээ.

Яагаад ийм зүйл хийсэн шалтгаан нь үнэхээр итгэмээргүй санагдаж мэднэ. Нэг найз нь жирэмсэн болоход бусад охид найзыгаа ганцаардуулахгүй, сургуулиас нь хөөлгөхгүйн тулд бүгд жирэмслэхээр шийдсэн гэнэ. Зарим нь нэг эцгээс хүүхдүүдтэй болсон бол хөвгүүдэд мөнгө төлж унтсан охид ч бас байх ажээ.

Охидын амьдралаас сэдэвлэсэн "17 girls” нэртэй кино Францад 2011 онд нээлтээ хийсэн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр тэдгээр охид тухайн үед мөрөөдөж байсан шиг бүгд хүүхдүүдтэй болоод жаргалтай амьдарч тусдаа гарна гэсэн нь бүтэлгүйтэн хоорондоо ч цөөхөн уулзах болсон гэнэ.

Видео

Эх сурвалж : caak.mn

1254
  • МҮОНРТ: С.Зоригийн хэрэг 18 жилийн дараа... Үзсэн   1002 2018-02-13
  • Хэн нэгний санаандгүй гаргасан алдаа хэн нэгний хамгийн үнэтэй зүйлийг авч одно /аймшигт ослууд/ Үзсэн   2232 2014-07-23
  • Овжин охид [1/2] МУСК (Шууд үзэх) Үзсэн   12294 2014-07-15
  • Жирэмсэн эхчүүд дасгал хийснээр “зөв” төрөхөд тустай /бичлэг/ Үзсэн   1361 2016-11-09
  • Чухал яриа: Ц.Даваасүрэн Үзсэн   1083 2016-04-27
  • 100 киноны бүжгийн хэсгийг 15 минутанд багтаасан гайхалтай видео Үзсэн   2083 2014-07-21
  • ”КИВИ” хамтлагийн хамтрагчид /бичлэг/ Үзсэн   1280 2015-07-28
  • “Шарк Танк” нэвтрүүлгийн гурав дах дугаар Үзсэн   1015 2017-10-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.