|

Дуучин Сонгууль "Зүүдний энтэй нутаг" шинэ уран бүтээл цацагдлаа

 Монгол түмэндээ морины хэмээх тодотголтойгоор хүндлэгдэх болсон МУГЖ Батбаярын олон сайхан уран бүтээлээр нь бид омогшдог. Тэгвэл эрхэм уран бүтээлчийн маань хайртай охин Сонгууль аавынхаа авъяасыг үргэлжлүүлж "Хөгжим бүжгийг коллеж"-ийг төгсөн урлагийн гараагаа эхлүүлжээ.

   Тэрээр анхны бие даасан уран бүтээлээ монгол түмэндээ хүргэхэд бэлэн болоод байгаа бөгөөд энэхүү "Зүүдний энтэй нутаг" дууныхаа клипыг Сэлэнгэ аймгийн "Сайхны хөтөл", Өвөрхангай аймгийн "Улаанцутгалан", Архангай аймгийн "Элсэн тасархай" зэрэг эх орныхоо байгалийн үзэсгэлэн цогцолсон газруудаар бүтэн сарын хугацаанд явж уг дуугаа дүрсжүүлжээ.

   Дууны аяыг П.Эрдэнэбулган, үгийг Б.Сувд бичиж амьдруулсан бол хөгжмийн найруулагыг "Анир студи" хариуцан ажиллаж клипыг "Түмэн филм" бүтээжээ. Ингээд уншигчиддаа дуучин Сонгууль шинэхэн уран бүтээл "Зүүдний энтэй нутаг" уран бүтээлийг хүргэж байна. 

1507
  • S.A ft Оргил - ”Явуулахгүй” Үзсэн   696 2018-11-12
  • Маск - ХОТ ОРСОН НЬ Цоо шинэ хошин шог Үзсэн   2049 2016-10-22
  • NB & SALLY with Одончимэг Үзсэн   1735 2014-12-13
  • А.Хишигдалай (Lana Del Rey- Young and Beautiful) Үзсэн   946 2017-05-15
  • Гранпри: М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ /ВИДЕО/ Үзсэн   1055 2016-02-20
  • Улаан товчийг дар Үзсэн   994 2014-11-24
  • Бодит явдлаас сэдэвлэсэн 10 аймшгийн кино Үзсэн   2816 2015-06-12
  • Энэ долоо хоногт хамгийн олон удаа дэлгэцэнд гарсан кино Үзсэн   1642 2016-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.