|

Уилл Смит дахиад дуулж эхлэв

Холливудын хамгийн "үнэтэй" жүжигчин Уилл Смит 10 жилийн дараа дахин тайзнаа гарч, дууллаа. Уилл Смит алдрын замналаа анх дуулж эхэлснийг та бүхэн санаж байгаа байх.

1980-аад оны сүүлээр Уилл хип-хопоор хослон дуулж, "DJ Jazzy Jeff & the Fresh Prince" хамтлаг байгуулсан билээ. Тэгэхэд Уилл дорхноо л алдаршиж, бүр хөгжмийн салбарын Оскар гэгддэг "Грэмми" хүртсэн дээ.

Авьяаслаг хүн юм бүхэндээ авьяастай гэгчээр Уилл Смит кино ертөнцөд хөл тавьсан биш бүр өндөр оргилд хүрч чадсан. Оскар, "Алтан бөмбөрцөг" гээд л. Тэр бүү хэл Уилл 2008 онд бүр хамгийн "үнэтэй" жүжигчин болсон билээ.

Харин одоо Холливудыг байлдан дагуулсны дараа тэр хөгжмийн ертөнцөд эргэж ирлээ, 47 настайдаа. Өчигдөр Уилл Смит Лас-Вегаст "Latin Grammys  2015" шагнал гардуулах ёслолд оролцон "Fiesta" дууг "Bomba Estereo" хамтлагтай дуулав.

10 жил дуугүй байсны эцэст Уилл хэрхэн англи, испани хэлээр рэп үглэхийг сонсоно уу.

 

1232
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.