|

2015 онд “Youtube” дээр хамгийн их үзсэн 10 бичлэг

10. Mean Tweets - President Obama Edition - 34 сая хүн үзсэн
Олон нийтийн телевиз радиогоор шууд цацагддаг Жимми Киммел (Jimmy Kimmel)-ийн ток шоунд АНУ-ийн ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) урилгаар оролцсон байна. Тэрээр өөрийнх нь талаарх иргэдийн жиргээг хөгжилтэй байдлаар үзэгчдэд хүргэжээ. 

 
 
9. Dover Police DashCam Confessional - 37 сая хүн үзсэн
Төрийн цагдаа хүн гэхээрээ л яагаад заавал урлагийн мэдрэмжгүй хүмүүс байх ёстой гэж? АНУ-ын Делавар мужын Довэр хотын нэгэн цагдаа албан үүргээ ийнхүү хөгжилтэй гүйцэтгэж байгаа нь түүний машины камерт үлдсэн байна. 
 
 
 
8. Golden boy Calum Scott Audition Week 1 "Britain's Got Talent" - 38 сая хүн үзсэн
Дэлхийн томоохон нэвтрүүлгүүдийн нэг болох "Авъяслаг Британичууд" шоу нэвтрүүлгийн оролцогч 26 настай Калум Скот (Calum Skott) Шведийн алдарт дуучин Робин (Robyn)-ы "Dansing on my own" дууг өөрийн уянгалаг хоолойгоороо үзэгчид, шүүгчидийг байлдан дагуулсан юм. 
 
 
 

7. Man in 6ft Giant Water Balloon - 40 сая хүн үзсэн
Хөгжилтэй залуусын сониуч үйлдэл ийнхүү олны хамгийн их хандалттай бичлэгнүүдийн нэгт багтжээ. 
 
 
6. " The Late Late show"-ны оролцогч Жастин Вибер (Justin Bieber) - 43 сая хүн үзсэн
Жеймс Корден (James Corden)-ий хөтлөн явуулдаг " The Late Late show"-ны оролцогчоор Канадын алдарт дуучин Жастин Вибер (Justin Bieber) оржээ. Тэдний хэрхэн хөгжилдөхийг доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзээрэй. 
 
 
5. Жимми Фаллон (Jimmy Fallon)-ий шоу Will Ferrell, Kevin Hart - 54 сая хүн үзсэн
Аль хэдийн 50 сая гаруй үзэгчдийг байлдан дагуулаад байгаа Жимми Фаллон (Jimmy Fallon)-ий хөтлөн явуулдаг шоу нэвтрүүлгийн нэгэн сюрприз юу байсныг доорх бичлэгээс үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 
 
 
4. Love Has No Labels - 55 сая хүн үзсэн
Хайр сэтгэлд ямар ч шалгуур байх ёсгүй. Таны хүйс, нас, хөрөнгө мөнгө, амжилт зэрэг нь таныг хайрлахгүй байх шалтгаан болох ёсгүй гэдгийг энэхүү бичлэгээс үзээрэй. Бид бүгд нэг л гариг дээр төрж, нэг л жамаар үхэх болно шүү дээ. 
 
 
 
3. Crazy Plastic Ball PRANK!! - 56 сая хүн үзсэн
Хүмүүсийг чадаж, түүгээрээ хөгжилддэг залуусын нэг Роман Атвуд (Roman Atwood) энэ удаа эхнэрээ чаджээ. Хөгжилтэй биш гэж үү? 
 
 
2. "Clash of Clans: Revenge" - 83 сая хүн үзсэн
Тоглоомын хорхойтнуудад таалагдах нь эргэлзээгүй. 
 
1. Silento Watch Me - 116 сая хүн үзсэн
4 настай авъяаслаг бяцхан охины бичлэг танд таалагдах байх. Эдгээр охид "Silento" хамтлагийн "Watch me" дуун дээр чадварлагаар бүжиглэжээ. 

1116
  • Жинхэнэ Timberland гутлыг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? Үзсэн   957 2016-11-28
  • Зэвүүн яриа-Жүжигчин Цэцэг Үзсэн   1479 2017-08-22
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1209 2018-03-23
  • Үзэх тоолонд сэтгэл эмзэглэнэ Үзсэн   1805 2014-08-18
  • П.Анужин “Алтан баззер”-аа 13 настай охинд зориулж шүүмжлэлд өртөв Үзсэн   1077 2018-09-17
  • Насандаа баймааргүй эвлэгхэн хөөрхөн дуусдаг охин байна даа Үзсэн   1418 2015-08-11
  • Зайсан толгойг тойруулж хашаа барьснаас болж иргэд дулааны шугамд холбогдож чадахгүй байна Үзсэн   395 2021-09-20
  • ”Авьяаслаг Монголчууд” шоу: Авьяас Билэг хамтлаг – “ Өнгөлөг охид” Үзсэн   1425 2016-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.