|

П.Орхон Японы домогт бөхийг өвдөг шороодуулж дэлхийн хэмжээний бөх болсноо тунхаглалаа /Видео/

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит "Алтан Гран-При” болон И.Ярыгиний Цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ХХҮII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд өнөөдөр эхэлж эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж дууслаа.

Тус тэмцээнд багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, "Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар  эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар, дасгалжуулагч Д.Батням, "Хасу-Мегастарс клубын дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, шүүгчээр олон улсын шүүгч Л.Ганзориг, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат нар оролцож байна.

Эмэгтэй 53 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө барилдаанд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа спортын мастер Б.Хатантуулыг цэвэр ялж тус тэмцээний хошой хүрэл медальт бөх болов.

Эмэгтэй 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Каори Ичог сугадаж тонгорох, үүрэх зэрэг мэхийг дараалан хийж өрсөлдөгчөө хөл рүү нь ороход амжилттай хамгаалсаар баараггүй ялж хориод жил дэлхийн дэвжээнд байгаа босоо бөхийг 10:0 онооны харьцаагаар илүүрхэн хожиж дэлхийн хэмжээний бөх болсноо тунхаглан зарлалаа.

Манай бөхчүүд 1990 оноос тус тэмцээнд оролцож ирсэн хугацаанд 8 дахь алтан медалийг П.Орхон авлаа.

Түүний багш, "Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярихад "Үнэхээр сайхан барилдаж ямар ч мадаггүйгээр яллаа, би их баяртай байна. Ээжтэйгээ утсаар байнга холбоотой байсан болохоор би өдөр ээж рүү нь утасдаж "К.Ичо чинь С.Цэрэнчимэд, Э.Гантуяа хоёртой барилдахад толгой гуд татаж цочойгоод дагаж хөлд нь ороод байсан, тийм болохоор толгойг чинь уургалж гуд татахад нь цочиж болохгүй, хөлдөө алдаж болохгүй, буцахад нь хариу мэх хийгээрэй гэж хэлүүлсэн. П.Орхон маань яг тэгж барилдлаа. 55 кг-ын жинд барилддаг байсан ч өнгөрсөн намраас 58 кг-ын жинд барилдана гэж зүтгээд байсан, тэгээд шинэ жиндээ түргэн дасаж Спортын наадмаар тасархай түрүүлсэн, сая бүх өрсөлдөгчөө 10 онооны илүүгээр хожлоо, японы дэлхийн босоо бөхийг монгол бүсгүй өвдөг шороодуулсан нь "Алдар”-ын бөх байсанд би бүр ч их баяртай байна. П.Орхон энэ жил 22 настай, Каори Ичо 32-тай байх. Миний шавийн жин нь 63-64 кг байгаа, дуулиантай ялалт байгууллаа, одоо бол олимпийн эрхээ төлөө явна.” гэж ярилаа.

Хүрэл медалийн төлөө барилдаанд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд олон улсын хэмжээний мастер Э.Гантуяаг 10:0, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор оросын бөх Екатерина Балдановаг 6:1 онооны харьцаагаар ялж С.Цэрэнчимэд тус тэмцээний мөнгө, хүрэл, Б.Шоовдор алт, хүрэл медальтай бөх болов.

69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Түмэнцэцэг хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Замила Бакбергеноваг 12:6 онооны харьцаагаар ялж тус тэмцээний хошой хүрэл медальт бөх болж олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа 6 онооны илүүгээр ялж яваад дархан уургалан шидэх мэхэнд нь орж оросын бөх Ирина Бабкинад дийлдэв.

            Маргааш эрэгтэй 61, 86, 125 кг, эмэгтэй 48, 55, 63, 76 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Эрэгтэй

57 кг               1. Александр Богомоев /ОХУ/

2. Ампар Рустам /ОХУ/

3. Артём Гебеков /ОХУ/

3. Гажимурад Рашидов /ОХУ/

28. Жамьянгийн Баярхүү /”Хасу-Мегастарс” клуб/

74 кг               1. Заур Макиев /ОХУ/

2. Муслим Дадаев /ОХУ/

3. Кахабер Хубежты /ОХУ/

3. Андре Хоу /АНУ/

Эмэгтэй

            53 кг               1. Любовь Сальникова /ОХУ/

2. Чихо Хамада /Япон, дэлхийн аварга/

3. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт хороо,

   ДАШТ-ний мөнгөн медальт/

3. Мария Гурова /ОХУ, ДАШТ-ний хүрэл медальт,

   европийн аварга/

5. Бүүвэйбаатарын Хатантуул /”Арслан” клуб/

9. Даваасүхийн Отгонцэцэг /"Хасу-Мегастарс” клуб,

   ДАШТ-ний мөнгөн медальт/

58 кг               1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо, залуучуудын

   ДАШТ-ний хүрэл медальт/

2. Каори Ичо /Япон, олимпийн 3 удаагийн, дэлхийн 10

                           удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах

                           тэмцээний алтан медальт /

3. Сүхээгийн Цэрэнчимэд /"Алдар” спорт хороо, ДАШТ-ний

   алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга/

3. Баатаржавын Шоовдор /"Цастын барс” клуб/

5. Энхбатын Гантуяа /"Хилчин” спорт хороо/

11. Сүндэвийн Бямбацэрэн /"Аврагч” спорт хороо/

13. Алтанцэцэгийн Батцэцэг /"Хасу-Мегастарс” клуб,

     залуучуудын дэлхийн аварга/

60 кг               1. Юлия Пронцевич /ОХУ, оюутны дэлхийн аварга/

2. Айулым Касымова /Казахстан/

3. Светлана Липатова /ОХУ, Европийн спортын наадмын

   мөнгөн медальт/

                        3. Наталья Федосеева /ОХУ/

8. Отгонбатын Оюунтуяа /"Аварга” БТДС/

69 кг               1. Эльмира Сыздыкова /Казахстан/

2. Далма Канева /Итали/

3. Шархүүгийн Түмэнцэцэг /"Хилчин” спорт хороо/

3. Ирина Бабкина /ОХУ/

5. Цэрэндоржийн Баярзаяа /"Хасу-Мегастарс” клуб/

 

1093
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.