|

1921 оны Хувьсгалын өмнөхөөс дордсон өнөөдрийн Монгол улс

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
1921 оны Хувьсгалын өмнөхөөс дордсон өнөөдрийн Монгол улс

МУЛГУУ МАЛ болсон хар масс Нарааг хүндэлдэгээ гайхацгаан, Гүндалайг сонгоно, сонгохгүй гэж дундаа уралдан мөөрч байх хооронд. Өмнөговь бол аль хэдийн бүр мөсөн Хятадын нэг түүхий эдийн бааз муж болчихсон, тэнд хятад мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж, хятадын үүрэн холбооны операторын утастай, хятад дугаартай, хятад ханзтай машинууд, хятад хүмүүс л холхилдож байна! Монгол улс тусгаар тогтносон улс хэвээрээ биш. Аль хэдийн эдийн засгийн тусгаар тогтнолоо алдчихаад нэр төдий тусгаар тогтносон улс гэж яваад байна. Яармагийн гүүрийг хятадууд барина л гэнэ, хотуудыг холбох замуудыг засваруудыг хятадууд хийнэ л гэнэ. Ямар учиртай болоод Монгол компаниудаараа бариулж болдоггүй заавал хятадуудаар бариулаад байгаа юм бэ гэж асуухаар хятадаас авах зээл, тэдний мөнгөөр барьж байгаа болохоор хятад компаниудаар хятад хүмүүсээр бариулж байгаа юм, хоёр улсын гэрээ гэж С.Баярцогт урдаас хариулж байна. Хятадаас мөнгө зээлсэн л бол хятад хүмүүсээр тэр мөнгөө захиран зарцуулахын сацуу хятад ажилчид хятад компаниар гүйцэтгэх ажлуудаа хийлгэх хоёр улсын гэрээ хийгдчихсэн байна гээд боддоо. Хятадаас 1 тэрбум доллар саяхан зээлсэн, тэр мөнгөөр бүтээн байгуулах бүх ажлыг хятад ажилчид хятад компаниуд хийхийн сацуу зөвхөн хятадаас бараа материалуудаа татаж байгаа юм байна. Удахгүй мөн л хятадаас 1,3 тэрбум долларын зээл авахаар зэхэж байгаа. Мөн л тэр мөнгийг захиран зарцуулах, гүйцэтгэх эрх мэдэл нь хятад хүмүүс, хятад компаниуд. Арай дэндэж байгаа биз! Сүүлийн 25 жил төрд гарж төрийн жолоо атгасан АН, МАН, МАXН, МҮАН, ИЗНН, МСДН мэтийн барууны тэжээвэр болон хятадын эрлийзүүд тэдний гар хөл болсон намуудад саналаа огт өгөхгүй байхыг уриалж байна. Монгол улс олон намын тогтолцоотой ардчилсан улс гэдэг боловч уг чанартаа МАН, АН гэсэн 2 л намтай улс. Бусад намууд нь энэ хоёроос салбарлан гарч Монголын ард түмнийг олон намтай ардчилсан Монгол улсад амьдарч байгаа гэж бодогдуулах толгойг нь эргүүлэхийн тулд салаалж гарсан эрлийзүүд төдий. АН, МАН болон тэднээс урган гарсан намуудад саналаа бүү өгөгтүн Монголчуудаа. Одоогийн байгаа байдлаа харцгаа идэх хоолгүй, уух усгүй, халаас хоосон, өр ширэнд баригдсан тарчигхан амьдарцгааж байна. Нэг хэсэг нь хэтэрхий баян дэлхийн тэрбум саятнуудын тоонд орчихсон гадаадаас 50-100 доллароор 1кг мах захиж авчруулж иддэг, 1 кг нь 40 мянгын үнэ бүхий өндөр сортын будаа идэж уудаг, өдөрт л хэдэн сая төгрөгийн гоо сайхан болон эрүүл мэндийн үйлчилгээ хийлгээд л, хэдэн тэрбумын үнэ бүхий хауснуудад арабын шахууд шиг амьдарцгааж байна.Их цэвэрлэгээ хийж, өөрчлөлт авчирна!

Posted by DMNN on Saturday, 27 February 2016
1626
  • Нэгэн согтуу эр гэртээ харих замдаа Үзсэн   1602 2014-11-20
  • Хүмүүс оочерлохдоо... Үзсэн   853 2016-01-21
  • Жолооч цагдаагийн өөдөөс зодолджээ Үзсэн   4868 2014-11-12
  • “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клип Үзсэн   766 2018-08-30
  • Парламент 25 жил баримтат кино Үзсэн   1489 2015-09-21
  • Эрчүүд жирэмслэлтийг мэдрэх боломжтой боллоо Үзсэн   1423 2014-08-14
  • ЁОО ХАХАХА To be or Not to be - Татаадаг хэсэг Үзсэн   1400 2014-11-26
  • ШИНЭ КЛИП: Тейлор Свифт, Пост Мэлоун нарын хамтарсан "Fortnight" дуу цацагдлаа Үзсэн   867 2024-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.