|

Ноцтой баримт: С.Эрдэнэ доод тушаалтнуудаараа дамжуулан авлига авдаг уу

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлээр үе үе цацагдаг.

Тэгвэл С.Эрдэнэ сайдтай холбоотой нэгэн ноцтой бичлэг цахимд цацагдлаа. Уг бичлэгт дурдагдсанаар тэрбээр өөрийн доор ажилладаг хүмүүсээрээ дамжуулан, иргэн, аж ахуй нэгж бизнесүүдийг дарамтлан авлига авдаг байж болзошгүй байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын өргөтгөлийг барьж, өнөө жил ашиглалтад оруулж буй Мөнх-Эрдэнэ хэмээх залуу нэгэн аж ахуйн нэгжийн захирал эмэгтэйд "10 сая төгрөг өгчих, тэгвэл танай компаниар дүүрэг дахин оролдохгүй, би Баянгол дүүргийн дархлагдсан том ноён, сайд С.Эрдэнэтэй ярьж, асуудлыг чинь шийдэж өгье" хэмээн ярьсан нь утасны бичлэгт үлджээ. Эндээс харахад Мөнх-Эрдэнэ хэмээх залуу сайд С.Эрдэнэд авлига зуучилж, асуудлыг намжаадаг байж магадгүй байна.

Ямартай ч эх сурвалжийн зүгээс С.Эрдэнэ энэ мэтээр бусдаас авлига авсан байж болзошгүй өөр бусад ноцтой баримтуудыг бидэнд ирүүлсэн бөгөөд баримтыг нягтлан шалгасаны үндсэн дээр мэдээллийг уншигчиддаа эргэн хүргэх болно.

Х.Онон

 

 

Zuwsongolt.mn

1265
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2020-06-03
    • Бичсэн: A;ltangerel
    adjkgasjgdasjhsdjhsad