|

Эдвард Сноуден шоу бизнест хөл тавьж, клип гаргав

Орост орогнож байгаа Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден тун санаанд оромгүй алхам хийж шоу бизнест хөл тавин клип гаргажээ. Сноуден мөнгөөр дутагдсан уу, эсвэл  уйдсандаа ингэж зугаагаа гаргахаар шийдсэн юм болов уу? 

Францын алдарт хөгжмийн зохиолч Жан-Мишель Жарртай хамт гаргасан техно стилийн трекээ Сноуден "Exit" гэж нэрлэсэн байна. "Exit" клипийг албан ёсоор 2016 оны 5 сарын 6-нд танилцуулна. Энэ клипийг Жан-Мишель Жарр өөрийн "Electronica 2: The Heart of Noise" нэртэй 19 дэх цомогтоо оруулах аж. 

Жан-Мишель Жарр "Би энэ бүтээлдээ сэтгэл хангалуун байна. Сноуден миний онгодыг орууллаа" гэж мэдэгджээ. Харин Сноуден "Ийм том төсөл дээр хамтран ажилласан явдал миний хувьд жинхэнэ цэнгэл таашаал байв" хэмээжээ.
 
1173
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.