|

"Ухаангүй дурлалд нүгэл байхгүй" дууг дуулсан залуу томорч явна

Сүүлийн үед FM, радио, телевиз, ютүүбэд нийтийн нэгэн донжтой дуу "хит” болж байна. Сонсоод үзэхээр их л гоё аялгуутай, нэг тийм уянгын буюу ухаангүй дурласан хүний өнгө аясийг илэрхийлэх тийм өнгө аятай дуу юм.

Хүмүүс сайн мэддэг болж, бүр амандаа "Ухаангүй дурлалд нүгэл байхгүй ээ” гээд аялаад дуулаад байхаар нь сонирхоод ютүүбээс хайгаад үзтэл залуу дуучин Д.Пэрэнлэйлхагвын дуулсан "Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” гэх нэртэй дуу аж. Саяхан энэ дуунд шинэ клип хийлгээд цацсан гэнэ. Клипний хувьд сүртэй бараг л кино зохиол юмуу даа гэж хармаар. Чухам яагаад цэргийн амьдралыг сонгон авч клип хийлгэсэн юм болоо гэж дууг сонсох зуур бодож амжив. Гэтэл залуу дуучин Д.Пэрэнлэйлхагва Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин юм байна. Тэрбээр Завхан нутгийн уугуул, бүр тодруулбал, улсын гавьяат жүжигчин С.Батсүхтэй нэг нутгийнх буюу Алдархаан сумын унаган хүүхэд ажээ. Багаасаа дуулдаг урлагийн ертөнцөд ээлтэй элэгтэй нэгэн явсан түүнийг өнөөдөр урлагийн тэнгэр ивээлдээ багтааж, урлаг хэмээн том айлын тайзан дээр дуулах хувь заяаж, дуунд дуртай түмэн олноо цэнгүүлэн яваа залуу дуучин ажээ.

Түүнийг урлагийн замд анх нутгийн ах С.Батсүх нь хөтөлсөн гэдэг. Тэрбээр гавьяаттай хоолойны өнгө аяс тун төстэй адилхан дуулдаг юм байна. Гавьяат жүжигчин С.Батсүхийн хувьд өөрийнхөө гараа гаргаж хийсэн сайн гэсэн дуугаа сорчилж байгаад энэ залуу дуучинд өгдөг гэнэ шүү. Тиймээс "Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” дууны шүлгийг яруу найрагч Н.Пүрэвт захиалж, өөрөө аялгууг нь зохиож захиалгаар бүтээсэн сайхан уран бүтээлийг бэлэн болгоод залуу дуучин нутгийн дүүгээрээ дуулуулж олны хүртээл болгосон юм байна.

Баагий гавьяатыг Монголын ард түмэн хүндлэн хайрладаг. Тэрбээр энэ дуучинтай, дуучингүй дуу хийвэл "хит” болгочих хэмжээний том уран бүтээлч. Гэтэл сайн хүний нэрийг худалдаж идэж яваа залуу дуучин Д.Пэрэнлэйлхагва энэ уран бүтээлээрээ өөрийгөө төвийлгөж, гавьяат жүжигчинтэй өөрийгөө эн зэрэгцүүлж яваа юм биш биз дээ.

Тэрбээр "Би таалагдсан шүлгээ дуу болгодог. Дурласан дуугаа бол дуулж байж санаа амардаг” гэж онгирч ярьдаг гэнэ шүү. Түүнчлэн гавьяат жүжигчин С.Батсүхийн "Хоёрдож ирсэн хайр” дууг нь бас дуулсан сурагтай. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр нутгийн гавьяатынхаа нэр хүндийг бодож хүндлэл хайрыг нь хүртэж, зөвлөгөөг нь авч, уран бүтээлээр шагнуулж яваа залуу дуучин  Д.Пэрэнлэйлхагвад урлагийн өндөр амжилт хүсье. 

 

1993
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.