|

“Авьяаслаг Америкчууд” шоунд оролцсон 13 настай охин АЛТАН ТОВЧЛУУРЫН ЭЗЭН боллоо

"Авьяаслаг Америкчууд” шоуны 11-р улирал эхлээд удаагүй байгаа юм. Тус шоуны шүүгчид болон нийт үзэгчийг 13 настай Лаура охин алмайруулж, тэрээр энэ улирлын анхы АЛТАН ТОВЧЛУУРын эзэн боллоо. Шүүгчид "Алтан товчлуур"-ыг зөвхөн хамгийн гайхалтай гэсэн оролцогчид өгдөг уламжлалтай юм.

Түүний үзүүлбэрийн дараа нийт үзэгч болон шүүгчид тэр дундаа хатуу ширүүн хэмээгддэг Саймон Ковелл хүртэл хүндэтгэл үзүүлж суудлаасаа боссон юм.

Лаура Бретан нь Америкт амьдардаг хэдий ч Румын улсаас гаралтай гэнэ. Тэрээр хоёрхон хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд "Авьяаслаг Румынчууд” шоуны ялагч болж 120 мянган еврогийн эзэн болжээ. Тэрээр энэ удаад "Авъяаслаг Америкчууд” шоуны дараагийн шатанд орох алтан тасалбар авсан нь энэ аж. Үзэгчид түүнийг тус шоуны "сахиусан тэнгэр" хэмээн нэрийдэх болжээ.

Шавилхан биетэй, 13 настай охин тайзан гарч ирэн үзэгч, шүүгчдийг чухам ямар авьяасаараа алмайруулсныг доорхоос үзээрэй.

 

1674
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.