|

МУГЖ Н.Чулуунхүү "Ванлий" дуугаа 36 жилийн дараа дахин амьдрууллаа

 

Монголын нийтийн дууны урлагт өөрийн нэрийг мөнхөлсөн ард түмний хайртай дуучин бол МУГЖ дуучин Нанзадын Чулуунхүү билээ. Дунд сургуульд байх үеэсээ л урлагтай холбогдож ирсэн тэрээр дуулна, бүжиглэнэ, ая зохионо гээд урлагийн арвин их авъяастай нэгэн. Хамгийн анх тэрээр Монгол хүн бүрийн аялах дуртай хайртай дууны нэг МУСГЗ П.Сандуйжав гуайн "Настан буурал эмээ” шүлгэнд ая зохиож дуучин Цэрэнчимэд агсан амьдруулан дуулсан нь олон хүмүүст хүрч Монголчууд энэхүү дуунд хайртай болсон нь түүний ая зохиох хүслийг бадрааж өгсөн гэдэг.

    Улмаар "Цайныхаа дээжийг таньдаа барья”, ”Насны хань”, ”Хүмүүс минь амьдрах сайхан”,”Халагдах цэргийн вальс”,”Хүлээгээрэй” зэрэг олон гайхалтай дуу төрөх эхлэл болж өгсөн юм. Харин түүний өөрийн дуулсан "Баярлана даа", "Миний Монгол эх орон", "Гайхуулж л явлаа", "Заллага", "Ээж нутаг хоёртоо очинодоо" зэрэг сайхан дуунууд нь ёстой л нэг "Монгол" хэмээх үгийг тодотгом хүн бүхний сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан бүтээлүүд байдаг билээ.

   Тэгвэл урлагтай бүх амьдралаа холбосон түүний содон хоолой, уянгалаг аялгуут дуугүйгээр Монголын урлагийг төсөөлөхөд бэрх биз ээ. Эрхэм уран бүтээлч маань өнөө цагт ч урлагтаа хөдөлмөрлөсөөр Монгол түмний сонсох дуртай дуу "Ванлий" дуугаа өдгөө 36 жилийн дараа дахин сэргээн дуулжээ. Монголын урлагийн домог болсон түүний шинэ уран бүтээл "Ванлий" дууны шинэхэн хувилбарыг уншигчиддаа зориулж байна. 

 

2267
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.