|

Бээжингийн амьтны хүрээлэнд бар хүн барьжээ

Өнгөрсөн Бямба гарагт Бээжин хотын Бадалинь Амьтны хүрээлэнд бар хоёр эмэгтэй рүү дайрч нэгийнх нь амийг хөнөөжээ. Уг хүрээлэн нь зэрлэг амьтад бүхий задгай газраар машинтайгаа явж үзэх (сафари хэлбэрийн) боломжтой юм байна. Харин үзэгчид нь машинаасаа гарахыг хатуу хориглодог аж. Гэвч зорчигч эмэгтэй жолоочтой маргалдаж,машинаасаа буун арын суудалд шилжин суух гэж байхад нь бар довтолжээ.

Түүнийг бар чирэн явах үед машинаас ахимаг настай эмэгтэй бууж ирэн салгахыг оролджээ. Энэ үед дахин нэг бар ирж ахимаг настай эмэгтэйн амийг хөнөөсөн байна. Залуу эмэгтэй хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор эрх баригчид хэргийг шалгахаар амьтны хүрээлэнг түр хаагаад байгаа юм байна. Болсон үйл явдлын бичлэг хяналтын камерт үлджээ.


 

1416
  • Цайруулсан самар цөмөх процесс Үзсэн   6201 2015-03-26
  • Билл Гейтс хүний ялгадасыг ”Цэвэр ус” болгон ууж байна Үзсэн   1144 2017-10-05
  • “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболорын уран бүтээл “Гурван үг” Үзсэн   933 2018-05-14
  • Аймаар шивэртэй залуу /хөгжилтэй бичлэг/ Үзсэн   2539 2015-01-06
  • Фотошопын хүч: Сайхан харагдах хялбар болжээ Үзсэн   1115 2015-06-23
  • МУГЖ Т.Баясгалангийн монгол ахуй түүх, уламжлалыг харуулсан шинэ уран бүтээл Үзсэн   1344 2016-12-07
  • NBA-ын өнөөдөр болсон тоглолтын шилдэг 10 (16-11-09) Үзсэн   1141 2016-11-10
  • Tsetse ft Ganuuhai & Urnaa Zurheer naadagch OST Үзсэн   2313 2014-09-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.