|

Өөрөө найруулж, ижил хүйстний дүрд тоглосон кино үзэгчдийн хүртээл болж байна

Найруулагч Б.Үйзэнмаагийн "Над руу битгий ингэж хар” уран сайхны кино кино театруудын дэлгэцнээ энэ сарын 20-ны өдрөөс гарч эхэлжээ. Эмэгтэйчүүдийн мөн чанарыг ижил хүйстний дүрээр зоримог илэрхийлсэн энэхүү кино нь олон улсын кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Б.Үйзэнмаа нь 1984 оноос Германд амьдарч, Мюнхений кино телевизийн дээд сургуулийг төгсчээ. 2007-2011 онд дээрх уран бүтээлээс гадна гурван кино бүтээсэн байна.

Өөрөө найруулж, гол дүрийг нь бүтээсэн "Над руу ингэж битгий хар” (Schau mich nicht so an) киногоороо Баварийн кино урлагийн наадмаас "Шилдэг залуу найруулагч”-ийн шагналыг хүртсэн билээ.

Мөн өнгөрөгч гуравдугаар сард Японы Осака хотод болсон Азийн кино наадамд найруулагч Б.Үйзэнмаа энэхүү бүтээлээрээ оролцож, "Most promising talent award” шагнал, "Кино шүүмжлэгчдийн олон улсын холбоо"-ны шагнал, Испанийн Таррагона хотод болсон REC олон улсын кино наадмаас "Өвөрмөц санаа" шагналыг тус тус хүртэж байв.

Авъяаслаг уран бүтээлчийн энэхүү кино энэ оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Германы 30 гаруй хотын кино театруудаар гарч эхэлсэн бөгөөд одоо эх орныхоо үзэгчдэд хүрч эхэллээ.

Дашрамд сонирхуулахад "Над руу ингэж битгий хар" киноны постерийн зургийг түүний аав, зураач Ч.Борхүү зурсан аж.

Киноны агуулга:

Ганц бие бүсгүй Хеди ѳѳрийгѳѳ бусдаас илүүд үздэг, дураараа байхыг эрхэмлэдэг, эрх мэдлээ үргэлж харуулах хүсэлтэй нэгэн. Тэрээр таван настай охинтой танилцаж улмаар охины ээж Еватай үерхэж эхлэх бѳгѳѳд удалгүй хоёр бүсгүй найз нѳхѳрлѳлѳѳс давж бие махбод, сэтгэл зүрхний нандин холбоо хайр дурлалын харилцаа үүсгэнэ. Харин Евагийн аав ирснээр хоёр бүсгүйн харилцаанд ан цав үүснэ. Энэхүү зѳрчил хэнээс хэрхэн үүссэн тухай, талууд яаж энэ бүх асуудлыг ѳѳр ѳѳрсдийн зүгээс даван туулах гэж оролдож буйг киноны цаашдын үйл явдал харуулна.


1072
  • Н.Энхбаярыг буудахыг завдсан этгээдийг барьжээ Үзсэн   3168 2014-07-15
  • "Aчийг тусаар хариулна" хүүхдийн дууны клип 2011 Үзсэн   1910 2014-08-09
  • Замбуу тив хамтлаг - Уртын дууны трио | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   939 2016-10-17
  • Хэвлэл мэдээллийн редакциуд УЕП Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүлж байна Үзсэн   1115 2022-03-22
  • Өнөөдөр "Алтан ус" нээлтээ хийнэ Үзсэн   1718 2014-11-21
  • Олон залуусын амийг авсан Сайхан хүүхнийг чад хийлгэсэн Сайхан залуу Үзсэн   3577 2014-08-11
  • Баруунд бодит байдал дээр ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөө байхгүй ээ Үзсэн   1967 2014-10-29
  • М.Нандинцэцэг ДАШТ-ээс медаль хүртсэн анхны боксчин боллоо Үзсэн   949 2018-11-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-01-03
    • Бичсэн: Barnypok
    CJg9dC http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com