|

Б.Үйсэнмаа Германы кино наадмаас шагнал хүртлээ

Германы Мюнхен хотноо өчигдөр болсон Баварийн кино наадмаас Монголын уран бүтээлч Борхүүгийн Үйсэнмаа "Намайг битгий ингэж хар” киногоороо "Шилдэг залуу найруулагч"-ийн шагнал хүртжээ.

Б.Үйсэнмаа киногоо найруулахын зэрэгцээ Хэди хэмээх гол дүрийн бүсгүйн дүрд тоглосон байна. Тэрээр энэхүү киногоороо эмэгтэйчүүд болон тэдний өнөөгийн дүр төрх, зан араншин, амьдралын мөн чанар, дотоод ертөнцийг илэн далангүй илэрхийлэхийг зорьсон гэнэ.

"Намайг битгий ингэж хар” кино нь Испанийн Таррагона хотноо болсон кино наадмаас "Өвөрмөц санаа" шагнал хүртэж, олон улсын наадмуудад амжилттай оролцжээ.

Энэхүү кино нь энэ оны гуравдугаар сард Германд нээлтээ хийх юм байна.


А.Наранцацрал | GoGo.mn

 

1256
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.