|

Загвар өмсөгч Нани: Тэр завхай шоу амьдралыг минь хөмөрсөн тогоо шиг эргүүлсэн дээ

Монгол модель агентлагийн загвар өмсөгч Г.Намжилдорж буюу Нани "Гоёл” компанийн нүүр царайгаар ажиллаж буй бөгөөд охид бүсгүйчүүдийн харцыг булаасан сайхан залуусын тоонд зүй ёсоор багтана

Харин "25 дугаар суваг” телевизийн "The Reality show 16+” реалити шоунд оролцож, камерын өмнө ил цагаан сексдсэн хэсэгт тоглосон нь олныг дургүйцлийг хүргээд авсан билээ. Барууны орнуудын ил цагаан шоуг дуурайн хийсэн энэхүү шоунд дасал болоогүй үзэгчдийн шүүмжлэлийг хүлээн авсан телевизийнхэн ч бүтэлгүй шоугаа даруй зогсоосон юм.

Нэр хүндийг нь навсайтал унагасан шоуны талаар Нани:

"Тэр шоу миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Гоёогийн нүүр царайгаар ажиллаж байхдаа шоунд оролцсоноос болж Гоёогийнхон намайг манай компанийн нэр хүндийг гутаасан хэмээгээд хамтран ажиллах гэрээгээ цуцалсан. Кинонд тоглох ёстой байсан ч тэд ийм шалиг шоунд тоглосон хүнийг кинондоо тоглуулмааргүй байна гээд татгалзсан. Найзаа гэж боддог байсан хүмүүс маань намайг буруугаар бодож шууд л нүүр буруулсан. Амьдралыг минь хөмөрсөн тогоо шиг эргүүлсэн дээ.

Фэйсбүүк хаягаа хаагаагүй ч тухайн үедээ цахим ертөнцөд бүр ормооргүй санагдаж, гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх нь илүү амар байсан. Ялангуяа ээж маань энэ асуудлыг их хүндээр тусгаж авсан. Аав бол эр хүн туг ч барина тугал ч хариулна гэж зоригжуулж байсан.

Харин одоо юм бүх юм сайхан болж эргэж хэвэндээ орчихсон бүх зүйл хэвийн байна” хэмээн ярьсан юм.


4610
  • “Алтан бөмбөрцөг”-ийн үеэр Ким Чен Уныг элэглэв Үзсэн   2100 2015-01-13
  • Адтай жаалууд @ adtai jaaluud Үзсэн   12804 2014-07-15
  • ЗЭВҮҮН ЯРИА ток шоу Трансжендер мисс Б.Солонго Үзсэн   1534 2017-03-17
  • Догь эр вэ Үзсэн   635 2018-12-07
  • Амттан бэлдэх амархан арга Үзсэн   1295 2015-06-19
  • "Got talent" шоуны хамгийн дуулиантай 5 үзүүлбэр /Бичлэг/ Үзсэн   1934 2015-04-24
  • ЗҮРХНИЙХЭЭ ҮГИЙГ СОНС /СУРГАМЖИЛТ ӨГҮҮЛЛЭГ/ Үзсэн   1533 2017-04-04
  • Дэлхийн хамгийн хурдан иддэг залуу Үзсэн   786 2016-01-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.