|

ВИДЕО: Ховордох дөхсөн МАНУУЛын бичлэгийг National Geographic Channel онцолж байна

Олон улсын байгаль хамгаалах холбооноос ховордох дөхсөн амьтдын жагсаалтад оруулсан мануулын дүрсийг буулган авсан хэмээн National Geographic Сhannel онцолжээ.

Монгол Улсын Өмнөговь аймгийн нутаг дахь Говь гурван сайхан байгалийн цогцолбор газарт буюу Зөөлөн уулнаа байрлах "PICA”-ийн судалгааны камерт дүрс нь буусан байна.

Мануул нь Төв Азийн нутгаар тархсан байдаг бөгөөд хөдөө аж ахуйн хортон мэрэгчдийг хордуулж устгаж байгаа нь мануулын тоо толгой буурахад нөлөөлж байгаа юм. Азийн зарим орнууд энэ амьтны тоо толгойг хамгаалж эхэлсэн бөгөөд Хятад улс дархан цаазат амьтдын тоонд оруулжээ.

Мануул гэдэг нь Палласын муур буюу зэргэ муурийн төрлийн амьтан юм. гэрийн муурны дайны хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй. Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурны үүлдэрийн өвөг гэж ташаа үзэж байсан. порно бесплатно
 
Э.Нямцоож 

11893
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.