|

70 дөхсөн Алла Пугачевагийн богино банзал шоконд оруулав

70 дөхөж яваа хүмүүсийг манайхан эмээ, өвөө гэхээс өөрөөр дууддаггүй, тэд ч үүнтэй хэдийн эвлэрчихсэн байдаг. Оросод ч байдал төстэй, манайхаас нэг их ялгагдахгүйг очиж үзсэн хүмүүс мэдэх байх.

Харин Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева 67 нас хүрсэн ч хуучин зангаараа богино банзал өмсөөд л гүйж явна. Орос интернэт бүр шоконд оржээ. 70 дөхсөн "эмгэн"-ий бичлэгийг нь хавсаргалаа, итгэхгүй бол орж үзээрэй.  

Энэ удаа Алла өөрийн залуухан нөхрөө сурталчилж байгаа бололтой. Удахгүй Оросын төв телевизээр "МаксимМаксим" гэдэг шинэ хөтөлбөр гарах гэж байгаа юм байна. Аллагийн нөхөр Максим Галкин "Миний шинэ нэвтрүүлэг бол Үдшийн Ургант ба "Том ялгаа" нэвтрүүлгийн холимог байх болно" хэмээжээ. Тодруулбал, нэвтрүүлгийн зочид янз бүрийн дүрд тоглож, итгэмээргүй нөхцөл байдалд орох гэнэ. 

Алла залуухан нөхөр болон 2 хүүхдийнхээ хамт амьдардаг өөрийн шилтгээний үүдэнд энэ сурталчилгаагаа хийснийг та бүхэн анзаарсан байх. 

www.mnews.mn

 

1381
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.