|

Blue Origin-ын амжилттай туршилт

Энэ долоо хоногт Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосын байгуулсан Blue Origin компани тун чухал туршилт хийсэн юм. Ослын үед зорчигч сууж яваа бүхээгийг аюулгүй зайлуулах системийг туршиж, ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлыг тэд хийсэн.

Азаар New Shepard хөлгийн зайлах систем амжилттай ажилласан төдийгүй, Техасын цөлд унаж сөнөх байх гэж таамаглаж байсан пуужин нь хэвийн газардсан юм.

Пуужин хөөрснөөс 45 секундийн дараа ослын системийг ажиллуулж, зорчигч бүхий бүхээг хоёр секундийн дотор их биенээсээ салж, шүхрээ дэлгэн, аюулгүй газарджээ.

Хэдийгээр пуужин гэмтээгүй ч дахин ашиглахгүй, харин оронд нь музейд байрлуулах юм. New Shepard хөлөг зургаа хүртэлх зорчигч суулгаад дэлхийн гадаргаас 100 километрийн өндөрт гарч, хэдэн минут болоод эргэж газардах зориулалттай.

Компани 2018 он гэхэд эхний зорчигчдыг аялуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор ямар үнэтэй байх нь тодорхойгүй юм.


Эх сурвалж: Popsci

821
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.