|

Оросын армийн пуужин байндаа хүрэлгүй Ираны нутаг дэвсгэрт унасан гэв

Оросын арми Каспийн тэнгис дэх байлдааны хөлөг онгоцноос холын зайн пуужинг "Исламын улс" алан хядах бүлэглэлийн байрлалууд руу харвасан.Тэгвэл Оросын армийн харвасан дөрвөн пуужин байндаа хүрэлгүй Ираны нутаг дэвсгэрт унасан гэж CNN агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Гэсэн хэдий ч Ираны нутаг дэвсгэрийн яг аль хэсэг унасан, ямар нэгэн хохирол учруулсан талаар тодорхой мэдээлээгүй байна.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков дээрх мэдээллийг үгүйсгэж, холын зайн пуужин байгаа оносон гэлээ.

Тэрээр энэ талаар  "CNN-тэй харьцуулах юм бол бид үл мэдэх, нэрээ нууцалсан эх сурвалжаас мэдээ авдаггүй. Харин бид агаараас өгсөн цохилт болон тус цохилт байгаа хэрхэн онож буй үнэн мэдээллээр хангадаг" гэсэн юм.

Түүнчлэн Ираны батлан хамгаалах яамнаас "Оросын пуужин унасан тухай мэдээлэл ирээгүй байна” гэж мэдэгджээ.

ОХУ Сирид агаарын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш АНУ болон барууны хэвлэлүүдээр Москваг буруутгах нь ихэссэн гэж Ираны Fars агентлаг бичжээ.

Сануулахад ОХУ-ын агаарын цохилтод хэт даврагчидтай ямар ч холбоогүй хүмүүс ихээр байна гэж Сирийн сөрөг хүчин болон АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: ВВС, Russia Today

 
1436
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.