|

Англи хэлний дуудлагаа сайжруулахад туслах шалгарсан 12 дуу

Гадаад хэлээ сайжруулахын тулд дуу сонсох нь эхэндээ тийм ч амар байхгүй байж мэдэх ч хэл сурах үр дүнтэй төдийгүй маш зугаатай аргуудын нэг юм. Үүний тулд ердөө хэдхэн дүрмийг дарааллын дагуу мөрдөхөд л хангалттай.

Эхлээд дууны ерөнхий утга санааг ойлгоно. Үүний тулд бага зэрэг дүрмийн мэдлэг хэрэгтэй. Харин дараа  нь мэдэхгүй үгнүүдээ орчуулж, дууныхаа үгийг цээжилж дуулаарай.

ABBA- I have a dream


 

Англи хэлний хэцүү хэллэгийн нэг "th” нийлэмжийг зөв дуудахад тусална. Түүнчлэн "th” болон "s” дуудлагын ялгааг ойлгож авахаас гадна, "ea”,  "ng” нийлэмжийг зөв дуудахад энэ дуу туслах болно.

Avril Lavigne- When you’re gone


 

Гийгүүлэгчийн өмнө орсон болон эгшигтэй хосолсон "o” авиаг хэрхэн зөв дуудахыг энэ дуунаас сураарай. Хэлэхэд хэцүү "th”, "w” нийлэмжүүд олон давтагдана.

Adele-One and Only


 

"ch”, "c” авианы ялгаа, үгийн төгсгөлд орсон "y” эгшгийг хэрхэн зөв дуудахыг сураарай.

Aretha Franklin- I say a little Prayer


 

Үгийн төгсгөлд орсон "e”, "ee” үсгийг хэрхэн зөв дуудахаа мэдэхгүй хүмүүст туслах хамгийн тохиромжтой дуу. Түүнчлэн "a” авиа олон авиатай нийлж хэрхэн дуудагдахыг анзаараарай.

Ben E. King- Stand by Me


 

Энэ дуу надад "u”, "a” үсгийн дуудлагын ялгааг сайн ойлгуулж өгсөн билээ.

Beyonce-Halo


 

"u” үсгийн олон төрлийн дуудлагыг энэ дуунаас мэдэж аваарай. Жишээлбэл, "put”, "built” үгэнд "u” үсгийг хоёр өөр төрлөөр дуудаж байна.

Boston-More Than a Feeling


 

"o”, "a” эгшиг үгийн эхэнд болон дунд, богино, урт эгшиг нь хэрхэн ялгаатай дуудагддагийг сураарай.

Cher-Strong enough


 

Энэ дуунаас үгийн дунд болон сүүлд орсон "y” үсэг богино болон урт эгшгээр ямар ялгаатай уншигддагийг мэдэж авах боломжтой.

Christina Aguilera- Beautiful


 

"o”, "oo” эгшиг, "ng” болон "w” үсгийн дуудлага, "o” үсэг "w” үсгийн өмнө болон хойно хэрхэн ялгаатай дуудагддагийг суралцаарай.

Cutting Crew- I’ve been in Love before


 

"o” үсгийг өөр өөр үсгийн нийлэмжтэй хэрхэн ялгаатай уншигддагийг мэдэх боломжтой

Bruno Mars- The Way You Are


 

Англи хэл анхлан сурч байгаа хүнд "ing” үсгийн нийлэмжийг хэлэх тийм ч амар биш. "ing”, "p”, "air” нийлэмжийг хэрхэн хэрэглэгддэгийг дуртай дууныхаа үгнээс мэдэж авч болно.

Coldplay- The Speed of Sound


 

Энэ гайхалтай дууны үгэнд "i” үсэг олон өөр дуудлагаар дуудагдана. Түүчнлэн "s”, "z” үсгийн дуудлагын ялгааг хараарай. "get in”, "of mine” үгийн хэсэгт хэрхэн өргөлт авч байгааг анзаарахаа бүү мартаарай. 

1217
  • “Алтан бөмбөрцөг”-ийн үеэр Ким Чен Уныг элэглэв Үзсэн   2100 2015-01-13
  • Адтай жаалууд @ adtai jaaluud Үзсэн   12804 2014-07-15
  • ЗЭВҮҮН ЯРИА ток шоу Трансжендер мисс Б.Солонго Үзсэн   1534 2017-03-17
  • Догь эр вэ Үзсэн   635 2018-12-07
  • Амттан бэлдэх амархан арга Үзсэн   1295 2015-06-19
  • "Got talent" шоуны хамгийн дуулиантай 5 үзүүлбэр /Бичлэг/ Үзсэн   1934 2015-04-24
  • ЗҮРХНИЙХЭЭ ҮГИЙГ СОНС /СУРГАМЖИЛТ ӨГҮҮЛЛЭГ/ Үзсэн   1533 2017-04-04
  • Дэлхийн хамгийн хурдан иддэг залуу Үзсэн   786 2016-01-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.