|

Снүүп Дог: “Би өөрөө өөртөө талархмаар байна”

Рэппер Снүүп Дог өөрийн "Доггистайл” нэртэй цомгийн 25 жилийн ой болохоос хэдхэн хоногийн өмнө Холливудын Алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болсон юм. Грэмми шагналыг 16 удаа хүртэж асан энэ эр "Алдарын од”-ыг олонд харуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ өөртөө итгэж байсандаа талархаж байна гэжээ.  

"Би ганц өдрийг ч алдалгүй шаргуу хөдөлмөрлөсөн өөртөө баярламаар байна. Би замын дундаас буцаагүйдээ баярлаж байна. Өглөгч байсандаа, олсноосоо ихийг бусдад өгөхийг хичээж явсандаа баярлаж байна. Буруугаас илүү зөвийг хийхийг хичээдэгтээ өөртөө талархая. Би бүх цаг үед зөвхөн өөрөө өөртөө л талархмаар байна” хэмээн хип-хопын амьд домог болсон эр ярьжээ. Мөн Дог өөрт нь итгэсэн, тусалж дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлсэн байна. 

Снүүп Дог буюу жинхэнэ нэр нь Кэлвин Броаду өдгөө 47 настай бөгөөд тэрбээр 1992 онд рэппер Др.Дретэй хамтарч "The Chronic” нэртэй цомог гаргаснаар алдар хүнд нь өсөж эхэлсэн юм. Тэр цагаас хойш түүний цомог дэлхий даяар 35 сая хувь борлогджээ. Тэрбээр мөн "Аймшгийн кино-5” (2013), "Дадлагын өдөр” (2001) зэрэг хэд хэдэн кинонд тоглоод авсан авьяастай нэгэн. 

Түүний "Доггистайл” цомог 1993 оны 11-р сарын 23-нд худалдаанд гарсан бөгөөд Биллбоардын шилдэг 200-гийн нэгдүгээрт жагсаж, 2015 оны 11-р сар хүртэл дэлхий даяар нийт 11 сая хувь борлуулагдсан байна. 

780
  • Н.Энхбаярыг буудахыг завдсан этгээдийг барьжээ Үзсэн   3168 2014-07-15
  • "Aчийг тусаар хариулна" хүүхдийн дууны клип 2011 Үзсэн   1910 2014-08-09
  • Замбуу тив хамтлаг - Уртын дууны трио | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   939 2016-10-17
  • Хэвлэл мэдээллийн редакциуд УЕП Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүлж байна Үзсэн   1115 2022-03-22
  • Өнөөдөр "Алтан ус" нээлтээ хийнэ Үзсэн   1718 2014-11-21
  • Олон залуусын амийг авсан Сайхан хүүхнийг чад хийлгэсэн Сайхан залуу Үзсэн   3577 2014-08-11
  • Баруунд бодит байдал дээр ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөө байхгүй ээ Үзсэн   1967 2014-10-29
  • М.Нандинцэцэг ДАШТ-ээс медаль хүртсэн анхны боксчин боллоо Үзсэн   949 2018-11-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.