|

Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын "Хун галуу" дууны шинэ клип гарлаа

"Хун юу цагаан галуу шувуухай
   Хулстай нуурандаа шумбан сууна хөө,
   Холын зочид хүрээд ирлээ дээ
   Хонуут өнжүүд найрлан сууя даа хөө..."

Уртын дуучин СТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын шинэхэн уран бүтээл "Хун галуу" дууны клип үзэгчдийн хүртээл боллоо. Өвөр Монголын ахан дүүсийн алдарт "Хун галуу" дууг зочин гийчиндээ зориулан найр хуриманд дуулдаг ажээ. Харин дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар энэхүү дууг этник стильд оруулан шинэчлэн дуулсан байна.

Тус клипний зураг авалтыг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн Сүнэд хошуу болон Авга хошууны нутаг дахь Чингис Богд уулнаа хийжээ.

Ардын уртын дууг орчин үеийн хөгжмийн найруулгаар шинэ хэв маягт оруулан дуулдаг тэдний уран бүтээл үргэлжилсээр байна.


2080
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.