|

“Honey moon” хамтлагийн “Тэр залуу” дууны шинэ клип гарлаа

"Honey moon” хамтлаг нь 5 жилийн ойн босгон дээрээ энэ онд анхны цомгоо амжилттай гаргаж, хэд хэдэн дуундаа клип бүтээлгэж, үзэгчдийн хүртээлд хүргэсэн билээ. Тэгвэл цомгийн ээлжит уран бүтээл болгож, "Тэр залуу" шинэ уран бүтээлээ танилцуулж байна. Дууны үг, аяыг хөгжмийн продюсер Оки бичсэн бол клипийг "V” студийнхэн хамтлагийнхны шинэ дүр төрхийг тодотгож, шинэ санаа тусган үзүүштэйгээр хийж гүйцэтгэжээ. 

Дуу, клипний найруулга, хийцээс гадна хувцасны стиль имиж, үс засалт, нүүр будалт гээд бүх тал дээр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, чанартай уран бүтээл гаргахыг эрхэмлэжээ. Тэр ч утгаараа цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө, сэтгэл зүрх, авьяас чадвар, мэдрэмжээ дайчлан ажилласан энэ удаагийн уран бүтээл "Honey moon” хамтлагийн дуу хөгжмийг илүү шинэлэг түвшинд илэрхийлж байна.
Хайрын сэдэвт дуунуудыг ихэвчлэн дуулдаг "Honey moon” хамтлагийнхан энэ удаад ч хайрыг бас нэгэн сонирхолтой өнцөгөөс харж, мэдэрч, аялгуулан дуулсан юм. Өнгөлөг, эрч хүчтэй, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, ихэмсэг дүр төрхийг тодотгож бүтсэн энэ уран бүтээл охид, бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. 
Дашрамд, хамтлагийнхан тун саяхан ӨМӨЗО-ны Хөх хотын "Улаан театр”-т зохиогдсон Монгол, Орос, Хятад гурван орны залуу бизнесменүүдийн уулзалтанд зориулсан тоглолтонд Монголын рок попыг төлөөлөн амжилттай тоглоод иржээ. Мөн Монгол орны баруун аймгуудаар аялан тоглож, хөдөө орон нутгийн сонсочидтойгоо халуун дотноор уулзан цомгоо бэлэглэсэн байна.

 

1192
  • Biye unelegch Hoshin shog 2011 Үзсэн   3604 2014-07-21
  • “Өрөвтас шувууд” хүүхэлдэйн кино тэргүүллээ Үзсэн   1556 2016-10-03
  • Сайхан зургийн ард Үзсэн   942 2019-06-10
  • Shakira - Can't Remember to Forget You ft. Rihanna Үзсэн   1476 2014-10-28
  • Нүүр буддаг төхөөрөмж Үзсэн   1039 2015-06-16
  • Цензургүй яриа - С.Ганбаатар УИХ-ын гишүүн Үзсэн   1973 2015-06-09
  • Солонгос охидын хамтлагийн бүжгийн бэлтгэл /бичлэг/ Үзсэн   1781 2014-08-14
  • АНУ-ын оршин суугч "live" хийж байхдаа бууны суманд оногджээ Үзсэн   1211 2018-01-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.