|

"PPAP" дуу дэлхийн рекорд тогтоолоо

Дэлхийн нийтийн анхаарлыг татаж, дараагийн "Ганнам стайл" гэгдэж байсан PPAP дуу биллбоард чартад багтсан хамгийн богино дуугаар шалгарч, Гиннесийн рекорд тогтоолоо.

Pen-pineapple-apple-pen дуу өчигдөр биллбоардын чартын 77-д бичигдэн тус чартад орсон хамгийн богино дуу хэмээн шалгарлаа.


Японы уран бүтээлч Пико Таро болон DJ Косака Даймаоу нарын гаргасан "марзан” "PPAP” дуун дээр гарах сэдэв ердөө л үзэг, алим, хан боргоцой юм. Тэрээр өөрийн дүр төрх, хувцаслалтаа Японы алдартай аниме "One Piece”-ийн Борсалиногийн дүртэй адилхан болгожээ.

Түүнчлэн 1990 оноос хойш Японы дуучин, уран бүтээлчдийн нэг ч дуу биллбоардын чартад орж байгаагүй бөгөөд ийнхүү 26 жилийн дараа Пика Тарогийн бүтээл энэхүү жагсаалтад орлоо. 

Эх орондоо ч төдийлөн нэрд гараагүй, карьерийнхаа төгсгөлд явсан 53 настай жүжигчний 950 ам. доллароор хийсэн клипийг анх дуучин Жастин Бибер "Интернетэд байгаа миний дуртай дуу" гэж түгээснээр түүний амьдрал сүүлийн нэг сарын дотор орвонгоороо эргэжээ.

Эх сурвалж: DailyMail

989
  • Хүзүүний ороолт, алчуур зангидах аргууд Үзсэн   3170 2015-03-17
  • Шинэ үе-Хөгжилтэй өдөр хошин шог Үзсэн   1815 2016-01-07
  • ОниГоо: Эмэгтэй хүнийг эр хүнтэй хэр удаан дотносоогүйг мэдэх амархан гэнэ шүү Үзсэн   1102 2016-12-07
  • Just For Laughs Gags - Best pranks Үзсэн   1521 2014-09-02
  • Хаха өшөөгөө авж байна Үзсэн   1497 2015-06-30
  • “Голден Стэйт” хоригдлуудтай хүч үзэв (видео) Үзсэн   1011 2017-09-20
  • Майкл Жордан мөрийгөө авчээ (видео) Үзсэн   1381 2016-08-02
  • Бяцхан хүүг өшиглөж байгаа харгис дасгалжуулагч Үзсэн   1836 2015-03-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.