|

Жастин Бибер домогт "Битлз" хамтлагийн амжилтыг эвдлээ

Канадын дуучин Жастин Бибер 50 жилийн турш хэн ч эвдэж чадаагүй домогт "Битлз" хамтлагийн амжилтыг бут цохилоо. Бибер сүүлийн хэдэн жилд клип гаргаагүй, харин одоо түүний шинэ клип, цомог шуугиулж өгч байна. Тэр бүү хэл 21 настай Бибер дээд амжилт тогтоосныг "Billboard" сэтгүүл гэрчлэв.

"Billboard" сэтгүүлийн "Топ 100" чартад 17 дуу нь нэгэн зэрэг багтсан дэлхийн анхны хүнээр Жастин Бибер тодорчээ. Дашрамд дурдахад, "The Beatles" хамтлагийн 14 дуу нэгэн зэрэг энэ чартад багтсан билээ. Мөн рэппер Дрэйк бас 14 дуугаар Битлзтэй эн зэрэгцэж очиж байсансан.

Жастины дээд амжилтууд үүгээр хязгаарлагдахгүй. Тэр бол 3 сингл нь "Топ 5"-д багтсан 3 дахь дуучин, тодруулбал "Sorry","Love Yourself", "What Do You Mean".

Дуучин Жастин Бибер 13 клиптэй кино гаргажээ. "PURPOSE : The Movement” кино 42 минут үргэлжилдэг ба "Mark My Words”, "I’ll Show You”, "What Do You Mean?”, "Sorry”, "Love Yourself”, "Company”, "No Pressure”, "No Sense”, "The Feeling”, "Life Is Worth Living”, "Where Are Ь Now”, "Children”, "Purpose” зэрэг олон сайхан дуу эгшиглэдэг.

"Purpose” цомог анх гарч ирээд л Америкийн "Billboard 200”-г тэргүүлсэн гээд төсөөл дөө, мөн Английн чартад шууд 2-т оржээ.
 
1332
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.