|

“Авьяаслаг Монголчууд” шоунаас гадуурхагдсан 10 авьяастан

Ням гариг бүр үзэгчдийг дэлгэцийн өмнө "уяж”  гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг "Авьяаслаг Монголчууд ” шоу нэвтрүүлгийн  шилдэг  32 авъяастан тодорсноор  тэмцээний нэгдүгээр шат  өндөрлөлөө. Гэвч өнгөрсөн хугацаанд биднийг гайхшруулж, уйлуулж, дуулуулж байсан  хэд хэдэн авъяастнууд хоёрдугаар шатанд үлдэж чадаагүйд бухимдах хүн цөөнгүй байгаа юм. Ингээд "Авьяаслаг Монголчууд ” шоу нэвтрүүлгийн  шилдэг  32-т заавал багтах байсан авъяастнуудын үзүүлбэрийг толилуулж байна.
 
 
 
 

Нэгдүгээр шатны шалгаруулалтад үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн үзүүлбэр бол зургаан настай Хүрэлбаатар хүүгийн "Эхийн сэтгэл” дуу байсан юм. Дархан хотын асрамжын төвд амьдардаг бяцхан хүү   тээж төрүүлсэн эхийгээ мэдэхгүй ч тэвэрч өсгөсөн ээждээ ямар их хайртайгаа  тус дуугаараа  илэрхийлж олон хүнд  нэгийг бодогдуулсан гэдэгтээ  хэн ч маргахгүй биз ээ. Гэвч авъаслаг хүү шилдэг 32-т багтаж чадаагүйн тун ч харамсалтай.



Насандаа байхгүй хэрсүү зантай "Өхөөрдөм чоно” Энжи охин мөн л шилдэг 32-т багтсангүй. "Миний дүү насгүй” хэмээн хээв нэг хэлж инээдэм бэлэглэсэн  Энжи яах аргагүй тус шоуны нэгэн тод өнгө нь байсан юм.



Дорнодын уран зураач Ж.Даваа  цавуу, сааны тусламжтайгаар Чингисийн хөрөг зургийг маш чадварлаг зурж алтан баззер авах дайтай  байсан хэдий ч  харамсалтай нь шилдэг 32-т ч багтсангүй.

 


Хийлч бүсгүй Б.Золбоог хоёрдугаар шатанд  уран нугаралт, хийл хөгжмийг  хослуулан үзэхийг  олон үзэгч хүлээж байсан хэдий ч мөн л талаар боллоо. Авьяас нь ундарсан хийлч бүсгүйдээ амжилт хүсээд шүүгчдийн шийдвэртэй эвлэрье дээ.

 


Хагас шигшээд шалгарч үлдсэн  оролцогчдын ихэнх нь дуучин, бүжигчин байгаад олон хүн бухимдангүй буй. Лимон дотроос мөнгө гаргадаг илбэчин Б. Жаргалсайханг  санагалзах хүн цөөнгүй байна. Түүний үзүүлбэр үнэхээр сонирхолтой байсан сан.

 


Шүүгч Рокит бэй-н нүдийг орой дээр нь гаргаж алмайруулсан цагираг эргүүлэгч Х.Уртнасангийн үзүүлбэр. Түүнийг хагас шигшээд хэдэн  цагираг эргүүлэх бол гэсэн хүлээлт мөн үүгээр төгсгөл болов.

  

Үндэсний хэв маягыг төгс илэрхийлсэн Төмөр хуурч Д.Даваасүрэнгийн үзүүлбэр шүүчдээс тун чиг сайхан үгс сонссон ч тусыг эс олов.

 

  

Ховдын хүн  хөөмийч  Б.Алтаншагай

 


Дугуйтай үзүүлбэрт шүүгчид хэзээний  л дургүйн хойно дугуйтай нисгэгч Ч.Ариунбаатарыг хагас шигшээд  мөн л оруулсангүй.

 


Хараатай атал хараагүй юм шиг амьдарч байгаа хүмүүс энэ нийгэмд  олон бий. Тэр хүмүүст хараатай болж төрсөндөө талархах учиртай мөн ном унш гэдэг асар хүчтэй дохиог нийгэмд өгсөн А.Сайханцэцэг охинд бурхан харамгүй хоолой заяажээ. Гэвч шүүгчид охины авъяасыг дутуу харсан бололтой. 

Б.Алтжин

zindaa.mn
 
 
 


1114
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.