|

Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу

Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан тэнгэрийн оронд одож, Монголын сонгодог урлагт хүнд гарз учирлаа.

Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын "Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон. Тэрбээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхэд болон олон зуун шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дууг зориулж байна.

 
 
 


907
  • Хар "PR" нь ичгүүргүй ,бохир заваан байх тусмаа их Сайн.... Үзсэн   1011 2016-06-07
  • "Үнэн худлын дэнс" нэвтрүүлэгт Хуульч, Гэр бүл судлаач Л.Нарантуяа Үзсэн   2172 2015-06-17
  • Дасгалжуулагч нь 18 настай охиныг дарамталж, гавьяатыг гадаадад явуулжээ Үзсэн   1302 2019-09-09
  • Prius VS Chevelle SS /Амьдралынхаа 37 секундийг үрвэл үр хэ хэ/ Үзсэн   1020 2017-07-27
  • "Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэрүүд Шанхай хотноо /бичлэг/ Үзсэн   1323 2017-12-08
  • Төрсний дараа нандин газрын гоо сайхнаа бүү алдаарай Үзсэн   1819 2016-03-14
  • Т.Баярхүү: Хөгжлийн банкны асуудлыг зөв шийдвэл системийн өөрчлөлт болно, чадахгүй бол ээлжит зодоон л болно Үзсэн   1053 2022-02-15
  • Япон дахь Монгол залуусын бүжгийн флаш моб /Видео/ Үзсэн   1756 2015-03-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.