|

Дэлхийн хамгийн үнэтэй азарга

Дэлхийн хамгийн үнэтэй уралдааны хүлэг одоогоор 200 сая доллар хүрээд байна. Дөрвөн настай Френкел азарга 14 дэх удаагаа аваргалсны дараа ганцхан өдрийн дотор үнэ нь хоёр дахин өсчээ. Тэрээр хамгийн нэр хүнд бүхий 14 уралдаанд оролцохдоо бүгдэд нь түрүүлсэн аж.

 

Өнгөрөгч Бямба гаригт Лондонгийнх ойролцоох дэлхийд хамгийн нэр хүндтэй Эскот дахь морин уралдаанд Френкел ээлжит ялалтаа авчээ. Тэр 2 сая доллар шагналд хүртсэн байна. Унаач Том Квелли энэ амжилт бол уг хүлгийн ач гавьяа хэмээн мэдэгджээ.

 

"Би эхлээд түүнд эргэлзэж байсан гээд бод доо! Уралдаанаас өмнө замыг нягталж үзэхэд Френкелд тохирохооргүй зөөлөн мэт санагдаж байсан. Гэвч энэ гайхалтай хүлэг маань юу чаддагаа харуулж, ялалтад нисэн хүрлээ” гэж унаач эр сэтгүүлчдэд ярьсан байна.

 

Френкелийн уяач, ноён Хенри Сесил: "Би энэ хүлэгт их хайртай. Гэхдээ хэрэг явдал ялалтдаа биш. Энэ бол үнэн гайхамшигтай амьтан. Хорт хавдраа даван туулахад тэр надад тусалсан. Френкел бол хамгийн шилдэг нь. Байгаль эх хэзээ нэгэн цагт түүнийг даван гарахаар төгс төгөлдөр азарга бүтээнэ гэдэгт би эргэлздэг...” хэмээн өгүүлжээ.

 

Френкелийн эзэн бол Саудын хунтайж Халил Абдулла бөгөөд энэхүү гайхамшигт хүлгээ цаашид уралдуулахгүй, харин үйлдвэрлэгч маягаар ашиглах хүсэлтэй байгаа аж. 

 


1332
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.