|

Анжелина Жоли: Бусдаас өөр, содон байна гэдэг гайхамшиг

Анжелина Жоли өнгөрсөн бямба гаригт болсон Nickeleoden 28 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд оролцлоо. Тэрээр арга хэмжээнд оролцохдоо хүүхдүүдэд итгэл найдварын гайхалтай үгсийг хэлсэн юм. Тэрээр хорт хавдарын эсрэг мэс заслынхаа дараа анх удаа олон нийтийн өмнө гарч байгаа бөгөөд түүний хүүхдүүд болох Захара болон Шило нартай энэ ёслолд оролцсон юм. Шагнал гардуулах ёслолоос тэрээр Малифисентийн дүрээрээ шагнал авсан бөгөөд түүний гол өрсөлдөгч нь "Нойрсож буй гүнж” киноны гол дүрийн жүжигчин байсан юм. Мөн шагнал авах үедээ " Би багадаа Малифисент шиг бусдаас өөр содон байсан. Би бусдаас тусгаарлагдмал бүх хүн надад дургүй мэт санагддаг байсан. Нэг өдөр би бусдаас өөр байна гэдэг тийм ч муу зүйл гэж бодохоо больсон. Яагаад гэвэл бусдаас өөр байна гэдэг чи илүү гайхамшигтай, бусдаас илүү байх олон давуу талтай гэсэн үг” гэж 39 настай хүмүүнлэгийн элч жүжигчин маань хэлжээ. Мөн Анжелина Малифисентийн дүрээрээ шагнал авсаныхаа дараа өөрийн хүүхдүүдээ маш чангаар тэвэрсэн байна. Жоли одоо 39 настай бөгөөд хоёр жилийн өмнө хөхний хорт хавдар тусч хөхөө авхуулсан билээ. Мөн саяхан тэрээр шинжилгээ өгөхөд хүн амын дийлэнхи өвчилөөд байгаа өндгөвчний хорт хавдар туссан нь илэрсэн юм. Энэ нь генийн өвчлөл байх магадлалтай бөгөөд түүний ээж нь бас энэ өвчнөөр нас барж байжээ. Жолигийн энэ мэдээлэл хүмүүст олон нийтэд тархаснаас хойш түүнд маш олон хүн сэтгэлийн дэм өгч байгаа гэнэ. Энэ талаараа тэрээр "Энэ мэдээг сонсоод надад маш хүнд туссан. Гэхдээ хяналтанд байхад зүгээр болох магадлал өндөр. Хэрвээ чи өвдсөн бол түүнийг эдгээж болох арга эмчилгээг судлах хэрэгтэй. Мэдлэг бол маш их хүчтэй зүйл шүү” хэмээн олон нийтийн хуудаснаа бичсэн байна.
 



 
 
1826
  • Үл мэдэгдэх биетүүдийн гавал бүхий #Аненербе-н хайрцаг олджээ Үзсэн   1040 2016-12-09
  • Шинэ дуу "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   1222 2017-05-08
  • Г.Мэнд-Амар (УКА- Маргаашийн нар луу хамт аялах уу?) Үзсэн   1059 2017-06-05
  • Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ Үзсэн   840 2021-02-25
  • Сахилгагүй 2 шүү Үзсэн   1139 2018-02-13
  • Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино Үзсэн   4816 2016-09-25
  • “Ийгл” ТВ-ийн тоймч Ш.Гантулгыг үзэл бодлоор нь хавчин эфирээр гарахыг хорьсон Үзсэн   1713 2014-11-26
  • ”Хүн мод” уран сайхны киноны дуу Үзсэн   967 2018-01-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.