|

Н.Алтанхуяг бууж өгөхгүй нь

Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг "Монгол HD" телевизийн "Хар хайрцаг" нэвтрүүлэгт оролцжээ. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь болон онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
 
Тэрээр нэвтрүүлгийн үеэр: 
"...Шуналаас их юм болж байгаа юм, шулуухан хэлчихье.Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гээд сайхан ойлголцоод зөндөө явсан.Тэгээд сүүлдээ биш болсон. Тэр хоёр маань хоорондоо яриад чи бид 2 хамтраад удаан хугацаанд хамтдаа явах юм биш үү? гээд. Тэгээд Н.Алтанхуягийг зайлуулсан. Дараа нь З.Энхболд 
АН-ын дарга, УИХ-ын дарга болж явж байгаад Тавантолгойг ингэж хийж болохгүй гэдэг дээр хатуу зогссон. Тэгэнгүүт энэ хоёр хүн хоорондоо муудалцсан юм байна лээ. Тэгэнгүүт би асуусан юм. Та 2 яачихав? их хол явна гэсэн шдээ гэтэл З.Энхболд: Аа, миний овог солигдчихсон юм гээд инээгээд байна лээ.Тэгэхээр бид 2 байраа сольж дарга хийнэ гэсэн явцуу тохироо хийж болохгүй. Би тэр тохироонд орохгүй гэсэн учраас хамгийн түрүүнд өшиглөгдсөн юм..., 
 
 
...Ч.Сайханбилэг миний баруун гар байсан. Бид 2 хамтарч сайхан ажиллаж байсан. Даан ч миний, ард түмний итгэлийг алдсан...
 
...Өнгөрсөн 4 жилд 2 буруу юм бий болсон. 1-т Өөрийнх нь бүлэглэлийн төлөө үйлчилдэггүй хүмүүсийг золигт гаргах явдал. 
2-т Барьцаалдаг. Хүний амьдралын жижиг сажиг асуудлаар барьцаалдаг. Ингээд УИХ-ын гишүүд өөрсдөө мэдэж кнопоо дарж чадахаа больсон...
 
...Манай ах, дүү нар ямар их санаагаар унасан бол гэж би бодоод ах, дүү нар луу орсон. Гэтэл өөдөөс ингэж хэлсэн. Манайх ах, дүү наймуулаа. Том ах маань нас барсан. Тэд нар : "За яах вэ? бид нарыг бүгдийг нь шоронд хийсэн ч бид нар айхгүй. Хуягаа ахаа, та л бууж өгөхгүй" гэсэн.  Би идэж уусан бол намайг л шалгачих..." хэмээсэн юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удирдаж буй гэх бүлэглэлд бууж өгөлгүй, тэмцэхээр шийдсэн бололтой.
 
П.Мандах
 

1018
  • ХАМГИЙН ЭТГЭЭД, ЕР БУСЫН СУРГУУЛИУД Үзсэн   804 2019-02-14
  • Аваргууд дахин барилдав Үзсэн   1007 2016-08-04
  • Эрчүүдийн дийлэнх нь халамцуу эмэгтэйг “чихдэх”-ийг завддаг Үзсэн   1736 2014-11-12
  • “Гэр бүлийн зураг” богино хэмжээний кино Үзсэн   1114 2015-06-18
  • "Учиртай урилга" нэвтрүүлэгт Ж.Золбаяр оролцов Үзсэн   1132 2018-06-27
  • Дэлхий ертөнц 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ? Үзсэн   1240 2019-05-02
  • Хаан жимс амралт хамаг юмтайгаа хотруу урсаж байна Үзсэн   2856 2014-07-17
  • Хамелион гүрвэлийн хувирах шид Үзсэн   2062 2014-08-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.