|

Г.Уянга: Шударга ёс эвсэл наймаа хийж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болохоор шийджээ. Өчигдөр МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвслээс  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын гишүүдийг томилуулах албан бичиг илгээжээ. Энэхүү албан бичигт Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд спортын сайдад Ц. Оюунбаатарыг томилуулахаар санал болгож байгаагаа илэрхийлжээ. 

Н.Энхбаярын барьж байгаа бодлого, үйл ажиллагаа, нүүдлийг шүүмжлэгсэд нэмэгдсээр, энэ хүнийг Шадар сайд болбол Ч.Сайханбилэгийн танхимд ажиллахгүй гэж Зам тээврийн сайд М. Зоригт жиргээд байна. 

Харин Шударга ёс эвслийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга нэлээн хатуухан үг түүнд дайжээ. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Хошин шогийн хэлбэр рүүгээ л явж байна. Шадар сайд болох гээд байгаа Н.Энхбаярыг би танихгүй. Миний мэддэг Н.Энхбаяр 2005 онд ерөнхийлөгч болоод байхгүй болсон. Энэ хүнтэй нэгэн цагт мөр зэрэгцэн зүтгэж явсан нь үнэн. ОДоо бол миний таньдаггүй, шал өөр Н.Энхбаяр харагдаад байгаа юм. Өөрөө тийм болоод байна уу, дэргэд байгаа хүмүүс тийм болгоод байна уу. Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүн ийм жижигхэн албан тушаалын төлөө ингэж явна гэж байдаг юм байх даа. Тэгээд явж байна гэхээр миний мэддэг Н.Энхбаяр байхгүй болсон гэдэгтэй таараад байгаа юм. Бие, царай нь байна, гэхдээ сэтгэхүй нь биш ээ" гэжээ. 

 




Эх сурвалж: TIMES.MN

1521
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.