|

Өнөөдөр Outlaw хамтлагийн бие даасан тоглолт болно

"Андын дурсгалд", "Мөсөн хайр", "Чи миний бүх юм байсан", "Зүрхэн тэнгэрийн наран", "Дэлхий хүртэл таниар минь бахархдаг" зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь "Outlaw" хамтлагийг залуус сайн мэднэ.

Тэгвэл маргааш орой тус хамтлагийнхантай сонсох дуртай дуугаа хамтдаа дуулж, нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрөөж болох нь ээ.

Тодруулбал, 2012 оноос хойш тоглолт хийгээгүй "Outlaw” хамтлагийн залуус анхны бүрэлдэхүүнээрээ, 100 хувь амьд, бие даасан тоглолтоо 2016 оны арваннэгдүгээр сарын 25-нд "CROCUS Event Hall”-д 19:00 цагт фэнүүддээ хүргэх юм.

Тоглолтод Outlaw хамтлагийн 28-32 хит дуу дуулагдахаас гадна шинэхэн уран бүтээлүүдээр бэлэг барих бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох юм байна.

Тус хамтлагийн уран бүтээлчид хөгжмийн төгс дуугаралт, гэрэл, лед дэлгэцийн гайхамшгийг уран бүтээлтэйгээ хослуулан хүргэнэ гэдгээ амлаад байгаа.

Ингээд та бүхэндээ "Outlaw" хамтлагийн хэдхэн хоногийн өмнө гаргасан "Би дуулж өгье” хэмээх шинэ уран бүтээлийг хүргэе. Сонирхуулахад энэ дууны клипэнд тус хамтлагийн гишүүдийн эхнэрүүд нь тоглосон байна.

Тоглолтын зохион байгуулагчаар "On and Off продакшн” ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Жи-Мобайл, АПУ комани оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 97117733, 97117744

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.

Шинэ уран бүтээл: "Би дуулж өгье” 


1073
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.