|

Маш их хүлээлт үүсгээд байгаа Live-Action кино – “Ghost in the Shell”

Paramount Pictures-ийн гаргаж буй ирэх оны 3-р сард нээлтээ хийх Ghost in the Shell киноны талаарх зарим мэдээллийг та бүхэнд хүргэе. Энэхүү anime Live-Action-д Hollywood-ийн алдарт жүжигчин Scarlett Johansson-г гол дүр болох Motoko Kusanagi тоглосонд ихэнх хүмүүс шүүмжилж байсан билээ. Түүний нүүр царайг Ази дүр төрхтэй болгохын тулд компьютер график ашигласан байна. Зөвхөн Johansson гол дүрд тоглосондоо ч биш, яагаад энэ кино олны анхаарлыг маш ихээр татаад байгааг магадгүй та гайхаж байгаа байх.

 

scarlett-johanson-ghost-in-the-shell

1989 онд Masumane Shirow-ийн нийтэлсэн manga-г 1995 оны 11-р сарын 18нд Mamoru Oshii нь anime болгож гаргахдаа хошин шог болон сексуал агуулгыг багасган гаргасан байна. Ghost in the Shell бол Японы хамгийн алдартай анимуудын нэг бөгөөд гарсан үедээ Billboard видео жагсаалтад тэргүүлсэн анхны anime болж мөн түүнчлэн бусад олон жагсаалтад багтаж байжээ.

qjkxd

Ghost in the Shell бол хүний сүнс, хүйс, хүн төрөлхтөн болон техникийн эрэн үе г.м олон асуудлуудыг шингээсэн зөгнөлт, онц сонирхолтой адал явдалт anime юм. 2029 онд техник технологи нь хүний өөрийн бараг ямар ч эрхтэнг робот техникээр орлуулах боломжтой бөгөөд энэ хиймэл эрхтнүүдийн ачаар хөгшин нь залуужиж, сул дорой нь хүчтэй болох юм. Niihama хотын Нийтийн Аюулгүй байдлын 9-р хэлтсийн хиймэл оюун ухаантай робот, хүмүүсийн баг авилга болон терроризмийн эсрэг тэмцдэг ба Major Motoko Kusanagi, түүний туслах Batou, мэдээллийн ажилтан Ishikawa нар онц ноцтой гэмт хэрэгтэн hacker "Puppetmaster”-ийн хэрэг дээр ажиллана.

Ghost in the Shell трэйлерийн anime хувилбар

Ghost in the Shell - Anime болон Киноны трэйлерийн харьцаа

Ghost in the Shell (1995)-ийн үргэлжлэлийг харуулах Ghost in the Shell 2: Innocence нь 2004 гарсан бөгөөд өөр түүхийг өгүүлэх Ghost in the Shell: Stand Alone Complex; Ghost in the Shell гэх олон ангит anime-ууд байдаг юм. Ингээд 2017 оны 3-р сарын 31нд нээлтээ хийхийг хүлээх л үлдлээ.

Мөн та доорх бичлэгээс киноны нэгэн хэсгийг сонирхоорой. (Anime-н дээр гардаг маш гоё дуутай, гоё хэсэг)

1081
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.